Монгол Улсын ууган үйлдвэр “СҮҮ” Хувьцаат Компани тогтвортой хөгжлийн хүрээнд хэрэгжүүлж буй “СҮҮ 365” нэрэмжит өсвөрийн шатарчдын тэмцээнийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Энэ жилийн хувьд Монгол Улсын зүүн хязгаарын Дорнод, хойд хязгаарын Хөвсгөл, өмнөд хязгаарын Өмнөговь аймаг зэрэг алслагдсан бүс нутгийн болон бусад аймгууд, нийслэл Улаанбаатар хотоос 5-18 насны, шатрын спортоор хичээллэгч нийт 600 гаруй хүүхдийг хамарсан өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа болж байна.
Тэмцээн нь тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд, өсвөр үеийнхний сэтгэн бодох чадвар, анхаарал төвлөрөл, стратеги төлөвлөлтийг хөгжүүлэхэд шатрын спортоор дамжуулан оюуны хөгжилд бодит хувь нэмэр оруулах, шатрын спортыг хүүхэд багачуудын дунд түгээн дэлгэрүүлэх, тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Мөн тэмцээний зохион байгуулалтыг олон улсын жишигт хүргэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг ахиулах, тэдэнд урам зориг өгөх үйлсэд чиглэж буй энэхүү тэмцээн уламжлал болон хөгжиж, жил ирэх тусам тамирчдын чансаа өндөр болж байна.

"СҮҮ" ХК нь үндэсний хэмжээнд эерэг нөлөө үзүүлэх олон талт бодлого, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд энэхүү зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй “СҮҮ 365” бодлогын гол агуулга, хүргэх мессеж нь:
“Хүүхэд бүр өсөлтийн насандаа өдөр бүр 3 аяга сүү ууснаар биеийн өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай амин дэм, уураг, кальци, бусад ашигт бодисуудыг бүрэн авч, ирээдүйд эрүүл чийрэг, өв тэсвэртэй, оюуны болоод бие бялдрын хувьд зөв хөгжсөн хүн болж төлөвшдөг.”

Эрдэмтдийн судалгаагаар, өсөх насандаа сүү, сүүн бүтээгдэхүүн тогтмол хэрэглээгүй хүүхдийн биеийн хөгжил сул, дархлаа муу, эрүүл мэндийн олон асуудалтай болох эрсдэл өндөр байдгийг тогтоосон байдаг.
Иймд дэлхийн улс орон бүрийн баримталдаг энэхүү эрүүл мэндийн чухал ойлголтыг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэх, эцэг эх бүрийн хүүхдэдээ анхаарах дадал зуршлыг төлөвшүүлэх, өсвөр үеийнхний эрүүл амьдралын хэв маягийг дэмжих нь бидний туйлын зорилго билээ.

Иймд “СҮҮ” ХК нь ууган үйлдвэрийн хувьд нийгэмд үлгэрлэж, өсвөрийн шатарчдын тэмцээнийг нийт 40 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулан, шатраар хичээллэдэг хүүхэд бүрд ижил тэгш оролцох боломжийг бүрдүүлж, оюун ухаанаа хөгжүүлэн, авьяас чадвараа нээх, ирээдүйгээ итгэл төгс бүтээхэд нь бодитой хувь нэмэр оруулж байна.

Талархал
Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад оролцсон хамтран зохион байгуулагч “Босоо ноён” клуб, шүүгчид, тэмцээнийг дэмжиж оролцсон бүх эцэг эх, дасгалжуулагч багш нар, нийт шатар сонирхогч хүүхдүүддээ талархал илэрхийлье.
Цаашид “СҮҮ” ХК нь нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд өсвөр үеийнхнийг дэмжих олон төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хүүхэд бүрийн эрүүл өсөлт хөгжил, оюуны болоод бие бялдрын зөв төлөвшлийг дэмжих зорилтоо тууштай хэрэгжүүлэх болно.