Олон сарын турш алдааг нь засаж, туршилтын хувилбарыг нь хэрэглэгчдэд түгээж байсан Windows 10 үйлдлийн систем ийнхүү анхны хэрэглэгчиддээ хүрлээ. Шинэчлэгдсэн үйлдлийн систем хэсэг хугацаанд үгүйлэгдэж байсан Start цэсийг эргүүлэн авч ирж, цоо шинэ веб хөтөчтэй болсон.
Гэхдээ та одоо ч гэсэн шинэ үйлдлийн системд эргэлзэж байвал доорх жагсаалтыг нэг хараарай. Магад танд таалагдах биз.
1. Шинэ, сайжруулсан Start цэс
Windows хэрэглэгчид 8 дугаартай үйлдлийн систем дээр хамгийн өргөн хэрэглэдэг байсан Start цэс байхгүй болсонд ихээхэн дургүйцэж байсан учир компани юун түрүүнд Start цэсийг буцаан авч иржээ.
Бидний хэрэглэж заншсан тэр л цэс илүү сайжирч эргэн ирсэн юм.
2. Кортана
Siri, Google Now-ын араас хүч түрэн гарч ирж байгаа Кортана яах аргагүй Windows-ын том давуу тал. Microsoft компани энэхүү дижитал туслахыг Start цэсний хажууд байрлуулсан бөгөөд та интернетээс, өөрийнхөө компьютероос ямар нэг файл хайж байгаа бол зүгээр л хэлэхэд хангалттай.
3. Continuum
Магадгүй та уламжлалт PC болон таблетыг хослуулан ашигладаг байж болох юм. Ялангуяа байнга таблет, утас ашигладаг хүнд түүнийгээ компьютер мэт болгоно гэдэг маш том давуу тал. Нэг бол та мэдрэгчтэй дэлгэц байдлаар үйлдлийн системээ ашиглана, эсвэл гар хулганад зориулсан хувилбараар ашиглана.
4. Microsoft Edge
Internet Explorer-т дуртай хүн үгүй. Харин дүү нь болох Edge нь хэрэглэгчдийн хайрыг татна. Кортана гэдэг туслахын ачаар улам хүчирхэгжсэн шинэ веб хөтөч Windows 10-ын маш том давуу тал.
5. Task View
Нэгэн зэрэг олон программ ажиллуулдаг хүн байна уу? Тэгвэл танд дуулгах таатай мэдээ байна. Аль нь хаана байгаа нь мэдэгдэхгүй зовоодог асуудал Windows 10-аар эцэс болж OS X дээр байдаг шиг “Mission Control”-той адил горим Task View.
6. Action Center
Windows 10 үйлдлийн систем илүү мобайл үйлдлийн системтэй төстэй болжээ. Хэрэглэгч Action Center-ийн тусламжтай Wi-Fi, Bluetooth-ээ асаах, дээрээс нь notification-үүдээ хүлээж авна.
7. Snap Assist
Бас л олон програм зэрэг ажиллуулдаг хүмүүст хэрэгтэй горим.
8. Xbox App
Хэдийгээр шинэ аппликейшн биш ч гэсэн Microsoft хэд хэдэн шинэ боломж нэмжээ. Хэрэглэгч одоо компьютер дээр тоглож байгаа тоглоомынхоо зургийг авах, бичлэг хийх зэрэг үйлдлийг энэ аппликейшнээр хийх юм.
9. Шинэ тохиргооны цэс
Бидний сайн мэдэх Control Panel цэс алга болоогүй. Харин Windows 8 дээр анх гарч ирсэн “PC Settings”-ийн сайжруулсан хувилбар Windows 10-т бий.
10. Цахим шуудан
Гар утсан дээрх Outlook-тэй адил тухайн цахим шууданг хажуу тийш нь гүйлгэхэд устгах үйлдэл нэмэгдсэн шинэ аппликейшн хэрэглэхэд илүү хялбар болжээ. Түүнчлэн Calendar, Maps, Photos зэрэг цаанаасаа ирдэг аппликейшнүүд ч мөн сайжирсан.