Өнөөдөр ДОХ-той тэмцэх өдөр
ДОХ-ын асуудлаарх олон улсын хамтын нийгэмлэгийн сүүлийн 15 жилийн хугацаанд явуулсан ажлын үр дүнд тус өвчний өвчлөлийг 35 хувь, нас баралтын түвшинийг 41 хувь хүртэл бууруулж чадсан.
Түүнчлэн 7.8 сая хүний амийг аварч, ХДХВ-ийн халдвар авах 30 сая тохиолдлоос урьдчилан сэргийлж чадлаа хэмээн НҮБ-ын ДОХ-той тэмцэх нэгдсэн хөтөлбөрийн энэ жилийн тайланд дурджээ.
Мөн бага, дунд орлоготой 25 оронд шинэ тохиолдол 50 хувь хүртэл, хамгийн их тархалттай өмнөд Сахар, Африкийн орнуудад ДОХ-ын улмаас нас баралт 1/3-ээр буурсан байна.
ХДХВ/ДОХ-ын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 2000 оноос хойш ойролцоогоор 187 тэрбум ам.доллар зарцуулжээ. НҮБ-ын шинжээчид үүнийгээ "олон улсын эрүүл мэнд, хөгжлийн салбарт оруулсан ухаалаг хөрөнгө оруулалт" гэж нэрлэсэн юм.
ДОХ-ын вирустэй тэмцэх шинэ арга замаа тодорхойлбол 2030 он хүртэл 21 сая хүний амь аварч, 28 сая хүнийг энэхүү вирусын халдвараас сэргийлэх боломжтой
2000 онд ХДХВ-ийн халдвар авсан хүний тоо өдөрт 8.5 мянгаар нэмэгдэж, харин ДОХ-ын улмаас амиа алдсан хүний тоо өдөрт 4300-д хүрдэг байжээ. Тэгвэл ХДХВ/ДОХ-ын тархалттай тэмцэх их ажлын үр дүнд шинэ халдвар авсан хүмүүсийн тоо жилд 3.1 саяас 2 сая болтлоо буурсан байна.
ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа хүмүүсийн 83 хувийг эзэлдэг Энэтхэг, Кени, Мозамбик, Өмнөд Африк, Зимбабве зэрэг дэлхийн 83 оронд ХДХВ-ийн хурдацтай тархалтыг зогсоожээ.
ХДХВ/ДОХ 1981 онд анх илэрснээс хойш 34 жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд ДОХ-ын улмаас 39 сая хүн нас барж, 36.9 сая хүн халдвартай амьдарч байгаа юм. Тэгвэл сүүлийн жилийн ололт амжилтуудын нэг бол 2000-2014 оны хооронд хүүхдүүдийн дундах ХДХВ-ийн халдварын тархалтыг тоог бууруулсан явдал байжээ.
Үүний зэрэгцээ, ретровирусийн эсрэг эмчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо 73 хувь өссөн байна. ХДХВ/ДОХ-ын халдвартай насанд хүрсэн хүмүүсийн 14.9 сая нь одоогоор хамгийн үр дүнтэйд тооцогдож буй ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байна. Гэвч цаана нь дахиад ийм тооны хүнд эмчилгээ шаардлагатай байна.
ХДХВ/ДОХ-той холбоотой судалгааг АНУ, Япон, Европын орны эрдэмтэд голлон хийж байгаа. Клиникийн туршилт 3-5 жил, бүр 10 жил ч үргэлжилдэг. Энэ хугацаанд ганц хоёр судалгааны үр дүн амжилттай гарсан ч туршилтаар батлагдаж, нэвтэрсэн эмчилгээний арга хараахан байхгүй.
Гэсэн хэдий ч 2030 он гэхэд ХДХВ/ДОХ өвчний тархалтыг зогсооно хэмээн НҮБ-ын ДОХ-той нэгдсэн хөтөлбөрийн мэргэжилтнүүд мэдээлэв.
Гэхдээ вирусын халдвартай тэмцэхийн тулд 2020 он хүртэл жил бүр 35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Хэрэв 2020 он гэхэд ДОХ/ХДХВ-ийн тархалтыг хумиж чадвал 2030 он гэхэд өвчний тархалтыг бүрэн зогсоох боломжтой гэж НҮБ-ын ДОХ-той тэмцэх үндэсний сангийн шинжээчид мэдээллээ.
Хэрэв ДОХ-ын вирустэй тэмцэх шинэ арга замаа тодорхойлбол 2030 он хүртэл 21 сая хүний амь аварч, 28 сая хүнийг энэхүү вирусийн халдвараас сэргийлэх боломжтой болох юм.