Богд хааны ордон музей дэх “Хаан туульсийн өргөө”-нд өнөөдөр 11.00 цагаас “Зураг шаргал морьтой Зул алдар хаан” тууль хайлна.
Жил бүрийн өвлийн адаг сард Богд хааны ордон музей дэх “Хаан туульсийн өргөө”-нд тууль хайлдаг уламжлалтай.
Энэ сарын 16-нд “Довон хар бөх” хэмээх тууль хайлсан бол өнөөдөр “Зураг шаргал морьтой Зул алдар хаан” хэмээх туулийг хайлна.
Тууль бол монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог аврага том туурвил билээ. Нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй байдаг.
Туульсийн бүтээлүүд нь эртний цалиг шүтлэг, бөө мөргөл, бурханы шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхаргыг хадгалсан бөгөөд дотроо үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаан агуулж байдаг онцгой төрөл юм.
Монгол улсад өдгөө ная гаруй туулийн 270-аад хувилбар хадгалагдан үлдсэн гэж эрдэмтэд тооцоолоод байна.
Монгол тууль 2009 өвд хүн төрөлхтний яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад орсон юм байна.
“Зураг шаргал морьтой Зул алдар хаан” тууль хайлахыг үзэх тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй.