“Ямар нэгэн дуучныг дуурайж дуулна гэдэг сайн үр дүнд хүргэхгүй. Дуучин болгон өөрийн гэсэн арга барил, өнгө тембртэй байх ёстой” хэмээн шавь нартаа захин тэднийг бусдаас ялгарахуйцаар бэлдэж чадсан хүн бол МУГЖ, дэд профессор Д.Банди багш.
Д.Банди багшийнхаа шавь гэдгээрээ үргэлж бахархаж, багшийнхаа захиасыг уран бүтээлээрээ харуулж чаддаг дуучин бол МУГЖ Ө.Уянга юм.
Дуучин Ө.Уянга алдарт хөгжмийн зохиолч Моцартын Увидаст лимбэ дуурийн Шөнийн хатны ариг хүнээс гарамгүй дуу хоолойг гарган шувуу адил жиргэн дуулдаг нь гайхалтай. Тэгвэл алдарт Шөнийн хатан ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын дуурийн театрт тавигдсан Дж.Пуччинигийн ТОСКА дуурийн авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч сэтгэлийн хөдөлгөөн, хар ихтэй, гэнэн бүсгүй Тоскагийн дүрд сонгогдон шалгарч, чадварлагаар амилуулсан юм.
Дуулах хоолойн өнгө, жүжиглэлтийн хувьд өдөр шөнө шиг ялгаатай эдгээр хүнд дүрүүдийн хооронд хувирч өөрчлөгдөж, өөрийгөө эвдэж чадсан нь хэний ч санаанд багтамгүй хэмээн Тоска дуурьт удирдаачаар ажилласан Марийнский театрын удирдаачийн гайхширлыг төрүүлжээ.
Тоскад дуулсан тухайгаа “Би хоёр сарын турш энэ дүрд дуулахын тулд өөрийгөө гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаж, авьяас чадвар, туршлага, зүрх сэтгэл бүхнээ зориулсан. Энэ дүр миний Монголоо мөн Дуурийн Театраа, Гавъяат цолоо, хайрт багшийнхаа нэр хүнд гээд олон зүйлсийг бататгах шалгуур боллоо” хэмээн ярьсан юм.
МУГЖ Ө.Уянга таныг олон улсын , нэр хүндтэй дуурийн тайзнаа Монголынхоо нэрийг гаргаж явахыг ерөөж цаашдын уран бүтээлд нь өндөр амжилтыг хүсье.