Өнөөдөр өглөө 09:00 цагийн орчимд Улаанбаатар хот даяар цахилгаан тасарлаа. Цахилгаан тасарсан шалтгааныг тодруулахаар GoGo.mn-ий сурвалжлах баг Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийг зорьсон юм.
Бид УЦТС ТӨХК-ийн ээлжийн инженер Ж.Батхүүгээс тодруулга авлаа.
Цахилгаан тасарсан шалтгаан нь Улаанбаатар дэд станц дээр гарсан галын улмаас болжээ. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй, харин галыг бүрэн унтраагаад байгаа юм байна. 10:00 цагийн үед хотын зүүн бүсийн тогийг сэргээгээд байгаа бол баруун бүсийн тогийг сэргээхээр ажиллаж байгаа аж.
Цахилгаан тасарсны дараа уулзвар бүр дээр гэрэл дохио ажиллахгүй байгаа учир машинууд хурдаа тохируулахгүй байгаа байдал анзаарагдаж байлаа. Та бүхэн замын хөдөлгөөнд оролцож байгаа бол хурдаа тохируулж яваарай.