Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хязаалан нас барианд орж ирлээ.
Энэ жилийн түрүүгээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач, Эрчим хүчний дэд сайд Ө. Пүрэвбаатарын загал үрээ түрүүллээ.
"Энэ жилийн хувьд анх удаа улсын баяр наадамд түрүү авлаа. Өнгөрсөн жил шүдлэн насанд бор үрээ минь аман хүзүүдэж мөн таван айраг авсан юм" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Аман хүзүү: Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат П.Одонбаатарын халиун үрээ
Гуравт: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Алтан-Очирын сартай хүрэн
Дөрөвт: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Б.Бадраагиийн халзан
Тавд: Дундговь Адаацаг сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан
Комисс тун удахгүй албан ёсоор мэдээллээ баталгаажуулж зарлахаар хуралдаж байна.
Зургийн: Б.Бямба-Очир