Жил бүр зохион байгуулдаг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэлж байна. Маргаашнаас эхлэх уг аяны нээлтийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Зүүн түгээх төвд өнөөдөр хийлээ.
"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриатайгаар дөрөвдүгээр сарын турш үргэлжлэх аян эхэлж буйг албан ёсоор зарлах энэхүү арга хэмжээнд Хөдөлмөрийн яам, Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын газар, Ажил олгогч, үйлдвэрчний байгууллага, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн хөдөлдмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнууд оролцлоо.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд гаргасан. Энэ хүрээнд үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг бий болгох, иргэдэд аюул ослоос сэрэмжлүүлэх дадал олгох зэрэг олон хэлбэрийн арга хэмжээг олон улсын түвшинд зохион байгуулах болжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар олон улсын түвшинд баримталж буй чиг хандлага нь үйлдвэрлэлийн осол гарсан, мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртсөн хойно нь биш урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг болсон.
Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг сарын аяныг нээж хэлсэн үгэндээ “Манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян зохион байгуулах, эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах, энэ чиглэлийн хуулийн хэрэгжилтийн үзлэгийг тодорхой салбарт хийхээс гадна хууль эрх зүйн шинэчлэлийн асуудлаар салбарын яамдтай хамтран ажилладаг ажлын арга хэлбэр тогтож байна” хэмээн онцоллоо.
Нээлтийн үеэр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Хөдөлмөрийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга Н.Баярсайхан компанийнхаа ХАБЭА-н ажлын арга туршлага, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийж, зарим ажлын байрны соёл, эмх цэгц зохион байгуулалтыг зочдодоо танилцууллаа.
Сарын аяны нээлтийг улсын хэмжээнд нийт аймаг, дүүрэг болон уул уурхай, эрчим хүч, барилгын салбарын томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд ажил олгогчдын зөвлөлгөөн, ХАБЭА-н ажилтнууд оролцсон нэгдсэн сургалт хийх, ажлын арга туршлагаа сурталчлах зэрэг олон хэлбэрээр хийж буй юм.