Америкийн эрдэмтэд зураг авахдаа тоолондоо гэрлээр цэнэглэгдэж байдаг камер бүтээжээ. Камерын мэдрэгчид орж ирсэн гэрлийг цахилгаан эрчим хүч болгох энэ камер онолын хувьд мөнх ажиллаж чадах юм.
Тиймээс камерыг бүтээгчид одоо үүнийгээ худалдаанд гаргаж болох бүтээгдэхүүн болгохоор зорьж байна. Колумбын их сургуулийн компьютерын лабораторийн захирал, профессор Грий Наяар “Бид дижитал гэрэл зургийн хувьсал дунд явж байна. Өөр ямар ч эрчим хүчний эх үүсвэр шаардлагагүй камер гэдэг их хэрэгтэй зүйл болно гэдэгт итгэж байна” гэжээ.
Үнэндээ гэрэл зургийн камер болон нарны хавтан аль аль нь гэрэл хүлээж авах “фотодиод” гэдэг зүйлээр ижил төстэй учир нэг төхөөрөмжид ашиглаж болно гэдгийг профессор Наяар ухаарсан аж. Ингээд гэрэл мэдрэхээс гадна, мэдэрсэн гэрлээ эрчим хүч болгох хавтанг бүтээжээ.
Одоогийн байдлаар эхний туршилтын загвар 30-ийг харьцах 40 цэгийн хэмжээтэй, хар цагаан зураг л авах чадалтай. Тиймээс илүү өндөр хүчин чадалтай болгоход дахиад хугацаа хэрэгтэй юм. Түүнчлэн профессор Наяар “Зураг аваагүй үедээ үүнийг эрчим хүч үүсгэх төхөөрөмж болгон ашиглаж ч болно” гэжээ.