Өмнө нь уншигчдадаа “Бяцхан иргэд бэлэн гоймонгийн хэрэглэгч болчихож. Тэд "маргааш" яах вэ? /Цуврал#1/” , “Эмч М.Дашаа: Ээжүүд хүүхдэдээ амнаасаа хоол өгдөг нь ходоодны өвчлөл нэмэгдэх шалтгаан болж байна /Цуврал#2/” цуврал сурвалжлагаа хүргэсэн.
Тэндээс өсвөр насныхны дунд ходоодны өвчлөл өндөр байгаа төдийгүй өдрийн ихэнх цагийг сургууль, компьютер тоглоомын газарт өнгөрөөхдөө чанаргүй хүнс хэрэглэснээс дээрх үр дагаварт хүрч болзошгүй байгаа талаарх мэргэжилтний ярилцлагыг та уншсан байх.
Үүнээс үүдэн манай сурвалжлах хэсэг дунд сургуулийн цайны газруудаар худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнийг сонирхлоо.
ЗАРИМ ДУНД СУРГУУЛЬ ХИЙЖҮҮЛСЭН УНДААГ ЦАЙНЫ ГАЗАРТ ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОЖЭЭ
Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлгийн Дурангийн эмчилгээ оношлогооны тасгийн эрхлэгчтэй М.Энх-Өлзийтэй өсвөр насныхны дунд ходоодны өвчлөл цөөнгүй байгаа төдийгүй мэр сэр дурандуулах тохиолдол байдаг талаар ярилцсан юм.
Тэрбээр ходоодны хавдартай болох нь оношлогдсон нэгэн хүүгийн тухай яриа өрнүүлж түүний гол хэрэглээ нь хийжүүлсэн ундаа байсан талаар ярьсныг гэнэт саналаа.
Энэ утгаар магад дунд сургуулиуд өөрсдийн бизнесийн эрх ашгийн үүднээс хүүхдүүдэд бэлэн гоймон, хийжүүлсэн ундаа, шарсан төмс, хүнсний нэмэлт ихтэй амттан зэрэг ходоодны дайсан болсон бүтээгдэхүүн худалдаалж болзошгүй байх гэсэн хардлага төрснөө нуух юун.
Нийслэлийн 44, 79, 92, 16, 57, 2 зэрэг сургуулийн цайны газраар оров.
Гэтэл бодит байдал тааварласнаас огт өөр буюу сургуулиуд хүүхдүүдэд хяналттайгаар хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг болсон нь харагдлаа.
Өөрөөр хэлбэл бидний төсөөлж байснаас огт өөр үр дүн угтсан юм. Ихэнх цайны газрын дэргэдэх дэлгүүрт жигнэмэг, ширхэгийн чихрээс хэтрэхгүй бүтээгдэхүүн худалдаалж байв.
Харин зургаан сургуулийн дөрөвт нь хийжүүлсэн ундаа өрсөн байлаа.
Тэр ч бүү хэл Сүхбаатар дүүргийн 2 дугаар дунд сургуульд жилийн өмнөөс хийжүүлсэн ундаа худалдаалахыг хориглосон гэх мэдээ хүүхдүүдийн амнаас сонсов. Маш дэвшилттэй, ухаалаг шийдвэр...
Энэ мэт зарим сургууль сурагчдын эрүүл мэндэд анхаарал хандуулаад эхэлчихсэн нь маш сайшаалтай санагдав.
Дээрх сургуулийн адил бусад нь үлгэр авч хийжүүлсэн ундааг хориод эхэлвэл хүүхдэд өлзийтэй шийдвэр болно.
СУРАГЧИД ЭЦЭГ ЭХИЙН ӨГСӨН 1000-3000 ТӨГРӨГӨӨР ПИРОШКИ, ЖҮҮС ХУДАЛДАН АВДАГ ГЭНЭ
Хийжүүлсэн ундааны хор уршгийн талаар хэвлэл мэдээллийн сувгуудаар хангалттай цацсан учир дурьдах нь илүүц биз.
Харин сурагчдад эцэг, эх нь хэчнээн төгрөг өдөрт өгдөг болох тэрхүү мөнгөөр юу худалдан авдаг талаар сонирхлоо.
Таваас аравдугаар ангийн гурван хүүхэдтэй уулзахад тэдний эцэг эх өдөрт халаасны мөнгөнд 1000-3000 төгрөг өгдөг гэв.
Тэд пирожки, ундаанд мөнгөө зарцуулдаг төдийгүй жимсний шүүс худалдан авдаг гэсэн юм. “Хийжүүлсэн ундаа уудаг уу” гэсэн асуултанд цөм “Үгүй” гэж хариулав.
Эндээс хүүхдүүд эцэг, эх, сургуулиас хэрэгтэй мэдээллийг авч, зөв төлөвшлийг олж байгаа нь сайхан санагдлаа.
БЕЛЬГИ, УКРАИН, ОРОС, ЛАТВИЙН ДУНД СУРГУУЛЬД ХИЙЖҮҮЛСЭН УНДАА, АМТТАНЫГ ХОРИГЛОЖЭЭ
Гадаадын орнуудын дунд сургуулиуд хүүхдийн цайны газарт ямар ухаалаг шийдвэр гаргасныг сонирхоё.
Их Британи, Бельги, Украин, Орос, Латви, АНУ-ын Нью-Йорк мужид сургуулийн цайны газарт хийжүүлсэн ундаа болон бусад амттан худалдаалахыг хоригложээ. Тухайлбал,
УКРАИН. 2006 оноос Украины сургуулийн буфет болон цайны газарт нийлэг будагч бодис, амт үнэр оруулагч, амтыг сайжруулагч болон консервант агуулсан бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосон. Эдгээр бүтээгдэхүүнд хийжүүлсэн ундаа, квас, хатаасан талх, поп корн, самар болон хүүхдийн хувьд амин чухал шаардлагагүй бүтээгдэхүүнүүд хамаарах юм байна. Түүнчлэн тарган гахайн мах, загас, мөөгөөр хийсэн хоол, майонезыг хоригложээ.
ОРОС. Орос улсад мөн 2006 оноос дээрх хориг тавьсан. Сургуулийн цайны газарт чипс, чихэр, хийжүүлсэн ундаа худалдаалахыг хориглож, сүү, таргаар орлуулахыг зөвлөжээ.
ЛАТВИ. Харин Латвид мөн л чипс, чихэр, хийжүүлсэн ундаа худалдаалахыг хориглодог. Харин органик бүтээгдэхүүн сурагчдад худалдах шаардлага тавьдаг аж. Мөн будагч, консервант, кофеин, амино хүчил агуулсан ундаа зарахыг хориглодог.
АНУ. 2003 онд Нью-Йоркийн бүхий л дунд сургуульд хийжүүлсэн ундаа, амттан зарахыг хориглосон. Үүний оронд цэвэр ус, байгалийн гаралтай шүүс, давс болон өөх тосны агууламж багатай чипс зарах журам гарчээ. Мөн сургуулийн цайны газарт давс, элсэн чихэр, өөх тосны агууламжийг эрс багасгасан байна. Түүнчлэн таргалалтанд нөлөөлдөг зарим хоолыг цэснээс хасчээ. Мөн ийм хориг Калифорни, Техас мужуудад ч үйлчилдэг юм байна.
Эндээс зарим дунд сургуулийн удирдлагууд үлгэр авч, Сүхбаатар дүүргийн 2 дугаар дунд сургуулийн адил цайны газарт хийжүүлсэн ундаа болон амттан худалдаалахыг хоригловол хүүхдэд ээлтэй, мэргэн шийдвэр байх болно.
СУРГУУЛЬТАЙ ХАЯА ДЭРЛЭХ ДЭЛГҮҮРҮҮДЭД ХЯНАЛТ ТАВЬЯ
Сурвалжлагын үеэр нэгэн зүйл ажиглагдлаа. Сургуулиудтай хаяа дэрлэн 500 метрт жижиг ТҮЦ, дэлгүүрүүд үйл ажиллагаагаа явуулж байсан юм.
Сургуулийн хашаанаас гарахад л угтах тэдгээр дэлгүүрт ходоодны дайсан болсон хийжүүлсэн ундаа, бэлэн гоймон, шарсан төмс, хүнсний нэмэлт ихээр агуулсан, өнгө будаг ихтэй амттанууд худалдаалж байв.
Хэдий иргэдийн амин зуулга болсон жижиг бизнес ч холбогдох газруудаас хяналт тавьж ядаж эдгээр хүнсийг хориглох хэрэгтэй санагдана.
ЭМЯ-ны Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Ганзоригоос тодруулахад яамнаас сургуулийн ойролцоох дэлгүүрүүдийн хүнсний бараанд судалгаа хийж эхэлжээ.
Тодруулбал хүнсний нэмэлт ихтэй, хүүхдийн биед сөргөөр бүтээгдэхүүн худалдаалж буйг тодорхойлж цаашид арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж.