Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг Азийн цомын тэмцээн энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдлаа.
Нэгдүгээр сарын 9-31-ийг хүртэл үргэлжилсэн тус тэмцээнийг энэ жил Австрали улс хүлээж авсан.
Азийн аварга болсон баг 2017 онд ОХУ-д болох Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Холбоодуудын цомын тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
2015 оны Азийн Цомын тэмцээний аваргын төлөөх тоглолт 31-нд буюу өчигдөр болж Өмнөд Солонгос болон Австралийн шигшээ багуудын хооронд болж улмаар зохион байгуулагч орны шигшээ баг түүхэндээ анх удаа Азийн Цомын эзэд боллоо.
ШИЛДГҮҮД
Мэргэн бууч: Али Махбут (АНЭУ - 5 гоол)
Шилдэг тоглогч: Массимо Луонго (Австрали)
Шилдэг хаалгач: Мэтью Райан (Австрали)
Шударга тоглолтын шагнал: Австрали
ӨМНӨД СОЛОНГОС 1:2 АВСТРАЛИ
Австрали цэнгэлдэх хүрээлэн, Сидней.
Нэмэлт цагт шийдэгдсэн хоёр багийн тоглолтын эхний гоолыг талбайн эздээс хагас хамгаалагч Массимо Луонго эхний үеийн төгсгөлд оруулсан юм.
Ийнхүү тэргүүлэл авсан Австралийн шигшээ баг сүүлийн хагаст хамгаалалтандаа анхаарч, сөрөг довтолгоо түлхүү хийж байсан.
Гэвч тоглолтын сүүлийн хагас болон шүүгчийн мэдлийн нэмэлт цаг хүртэл идэвхитэй довтолгоо хийж байсан Өмнөд Солонгосчуудын хичээл зүтгэл 90+1 дэх минутанд үр дүнд хүрсэн юм.
Бундеслигийн Байер Леверкузен клубын довтлогч, Солонгосын шигшээ багийн ирээдүй Сон Хын Мин тэнцээний бөмбөгийг оруулсан боловч нэмэлт цагийн 105 дахь минутанд Австралийн шигшээ багаас, сэлгээгээр орж тоглогч Жеймс Троизи хожлын бөмбөгийн оруулан “Socceroos” анх удаагаа Азийн Цомын тэмцээний аварга боллоо.