Зураач, уран барималч, гэрэл зурагчин Д.Амараа “Дарьганга нутгийн өнгө” гэрэл зургийн цомгоо олон нийтийн хүртээл болгож байна.
Тэрээр Сэцэнхан аймгийн “Дарьганга хошуу” буюу одоогийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумын үзэсгэлэнт байгаль, талын чимэг болсон ан амьтад, зон олны ахуй амьдрал, зан заншил, өв соёл, түүхийн онцлогийг харуулсан 350 орчим гэрэл зургийг сонгон, цомогтоо нийтэлжээ.
Д.Амараа цомгоо бүтээхийн тулд дээрх зургаан сумын нутгаар 20 мянга орчим км зам туулсан гэнэ. Энэ үеэр Онгон сумын будрын чулуунд өглөө эрт гүү унагалах агшин, талын саарал чоныг ойроос харах хийморилог хором, 700 гаруй адууг туухад боссон тоос, Ганга нуурнаа чуулсан олон мянган хун зэрэг нисэх агшин, Шилийн богдын оройд уухай хадаах зуу зуун эрс гээд давтагдашгүй мөчүүдийг нүдээр үзэж, чихээр сонсох завшаан түүнд олонтаа тохиосон байна.
Иймд тэрээр тал нутгийн байгаль, ан амьтан, өвс ургамлаас авахуулаад өчүүхэн жижиг хорхойг хүртэл дурандаа буулгахыг чармайснаа номондоо өгүүлжээ.
Зураач Д.Амараа номонд орсон бүтээлүүдээсээ дээжлэн үзэсгэлэн гаргахаар зэхэж байна. Үзэсгэлэн болон номын нээлт энэ сарын 3-ны 16 цагаас Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд болох аж.