Өнөөдөр 10 цагаас Спортын төв ордны А зааланд Монголын ахмадын спортын анхдугаар наадам эхэллээ. Тэмцээнд 35- 83 насны 450 гаруй тамирчин оролцож байгаа юм байна.
Монголын спорт сонирхогч, мастеруудын холбоо байгуулагдаад удаагүй ч 35-аас дээш насны нийт иргэдийн бие бялдрыг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх талаар багагүй зүйл хийж, мастеруудын тив, дэлхий, олон улсын наадамд тамирчдаа оролцуулж, бахдам сайхан амжилт үзүүлсээр ирсэн билээ.
Монголын спорт сонирхогч, мастеруудын холбооноос санаачлан, Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Нийслэлийн биеийн тамир, спортын хороо хамтран зохион байгуулж байгаа энэхүү наадамд аймаг, нийслэл, дүүрэг, сум багаас шалгарсан 36 байгууллагын 450 гаруй тамирчин спортын 5 төрлөөр 72 цогц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх аж.
Энэхүү наадамд амжилттай оролцож, шалгарсан тамирчид Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ирэх есдүгээр сард манай улсад зохиогдох Олон улсын мастеруудын анхдугаар наадамд өрсөлдөх эрхийг авах юм байна.
Тэмцээний нээлтийн үеэр Монголын ахмадын холбооны “Тэргүүний ажилтан” тэмдгээр СБД-ийн ахмад тамирчин, энэ удаагийн наадамд оролцож байгаа хамгийн ахмад тамирчин 83 настай В.Буриад, Ховд аймгийн ахмад тамирчин, малчин Ч.Буяндэлгэр, БТС-ын Ахмадын жавхаа” ТББ-ын тэргүүлэгч, спортын мастер Ж.Батсуурь нарыг шагнаж урамшуулсан юм.