Монголын утга зохиолын салбарын төлөөлөгчдийн хөрөг зургийн "12" хэмээх үзэсгэлэнг “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ.
Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг “12” төслийн хүрээнд зохион байгуулж буй анхны үзэсгэлэн юм. Энэ удаа гэрэл зурагчин Б.Анхбаяр, Ө.Баттайван нарын буулгасан 17 зохиолч, яруу найрагчийн хөрөг зургийг олонд танилцууллаа.
Тэд хэлэхдээ “Манай “Улаанбаатар” гэрэл зургийн газар нь энэхүү хэд хэдэн үетэй төслийг санаачлан гүйцэтгэж буйгаараа нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хойч үедээ өөрсдийн ажил үйлс, мэргэжлээрээ хувь нэмрээ оруулахыг зорилоо. Бидний хөрөг зургуудад элдэв чимэг, маяг байхгүй. Зохиолчдын байгаа төрхийг буулгаж, харц, дүр төрхөөр нь өгүүлэмж бий болгосон” гэв.
Яруу найрагч Д.Ган-Очир, "Цаашид Монголын шинжлэх ухаан, утга зохиол, урлаг, уран зураг, хөгжим, бүжиг гэх мэт аливаа улсын оюуны болон соёлын салбарыг авч явдаг эрдэмтэн мэргэд, зохиолч, судлаач, яруу найрагч, соёлын зүтгэлтнүүд гэх мэтээр үргэлжилсээр 12 цуврал гаргах төлөвлөгөөтэй байна" хэмээв.
Тус үзэсгэлэн гурав хоног үргэлжилнэ.