Оюутан ахуй цаг үе бол “томчуулын” амьдралд орохын өмнөх сүүлчийн үе шат хэмээн тооцогддог. Хэзээ ч таслах боломжгүй ажил, гэр бүлийн амьдрал, жилд нэг удаа ээлжийн амралт эдлэх гээд оюутны цагаас өөр амьдралд яах ч аргагүй хөл тавина.
Дэлхийн улс орнуудын улс төрчид ямаршуухан залуучууд байсан юм бэ гэдгийг дараах гэрэл зургаас харж болно.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Колумбийн их сургууль, Харвардын эрх зүйн сургуулийг төгссөн бөгөөд тус сургуулиас эрхлэн гаргадаг “Harvard Law Review” сонины хар арьстай анхны редактор болж байсан гэнэ.
Владимир Путин Лениградын их сургуулийн хуулийн факультетэд 1970-75 оны хооронд сурч байсан, хожимоо Улсын аюулгүй байдлын Дээд сургуулийг төгсчээ.
Эцэг Жорж Бурш 1941 онд коллежэд элсэн орох гэж байснаа хойшлуулж АНУ-ын нисэх хүчний хамгийн залуу нисгэгч болсон түүхтэй. Дайны дараа ирээдүйн ерөнхийлөгч Йелийн их сургуульд элсэн орж хожимоо баруун Техас мужид шилжин газрын тосны бизнес эрхлэх болсон аж.
Кубын тэргүүн асан Фидель Кастро Гаванагийн их сургуулийн хуулийн боловсрол эзэмшсэн нэгэн. Сайн сурлагтай оюутан, тамирчин хэмээн тухайн үедээ багш нар нь дүгнэжээ.
АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон дээд боловсрол эзэмшсэн гурван диплотой гэдгээр бахархах хүний нэг. Эхний боловсролоо Вашингтоны Жоржтауны их сургууль, хоёр дахиа Оксфорд, гурав дахь дипломоо Йелийн сургуулиудаас тус тус авч байжээ. Тэнд ирээдүйн гэргий Хиллари Родэмтэй танилцсан байна.
1981 оны тавдугаар сарын 26-ны өдөр залуухан Франсуа Олландыг парламентын гуравдугаар тойрогт нэр дэвшүүлэн Жак Ширактай өрсөлдүүлж байжээ.
Оксфордын их сургуулийн Сомервилийн коллежийг төгссөн Маргарет Тэтчер судлаач химич ажилтай байв.
Германы Канцлер Ангела Меркель сургуульд сурч байхын Карл Марксын нэрэмжит Лейпцигийн их сургуульд суралцахыг мөрөөдөж 1973 онд тус хот руу шилжжээ.
АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган Юрик коллежийн эдийн засаг, социологийн факультетэд сурч дээд боловсрол эзэмшжээ. Арай ядан эрдэмд сурч байснаас хожимоо Рейган дурссан байдаг юм. Гэхдээ олон нийтийн ажил болон биеийн тамирын тэмцээний идэвхтэн байсан гэдгээ тэрээр онцолсон аж.
“lenta.ru”