Өнөөдөр бид хэн нэгний, ялангуяа алдартай одууд, хөтлөгч, жүжигчдийн зургийг, тэр ч бүү хэл одот тэнгэрийн гэрэл зургийг хараад “Photoshop”-дчихсон байгаа үгүйг нь ялгахад хэцүү болжээ. Тэгвэл өчигдрөөс яг 25 жилийн өмнө анх бидний ертөнцийг “үзэх” өнгийг өөрчилсөн “Photoshop” гэх программ мэндэлсэн аж.
Ингээд 1989 онд Adobe компанид өөрсдийн бүтээгдэхүүнийг зарснаар бидний ашиглаж байгаа Photoshop гэх программ хөлөө олсон юм
1987 онд Мичиганы Их Сургуульд суралцаж байсан Томас Нолл гэгч бүх цаг үеийн хамгийн алдартай зураг янзлах программыг бүтээжээ. Түүний анх бүтээсэн программ нь “Display” гэдэг нэртэй байсан бөгөөд зургийг пикселээр нь янзалдаг байсан гэдэг. Тухайн үед хар цагаан дэлгэц зонхилдог байсан учир түүний программ ийм дэлгэц дээр саарал өнгө харуулж чаддаг байв.
Удалгүй Томас өөрийн дүү Жоннтой хамтран программаа илүү сайжруулж эхэлжээ. Ингээд 1989 онд Adobe компанид өөрсдийн бүтээгдэхүүнийг зарснаар бидний ашиглаж байгаа Photoshop гэх программ хөлөө олсон юм.
Нэрийг нь сольж, программын зохиогчийн эрхийг худалдаж авснаар Adobe 1990 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр анхны хувилбарыг нь худалдаанд гаргажээ.
Photoshop-ын анхны хувилбар хэрхэн ажиллаж байгааг энэ линкээр үзээрэй.
Женнифер Диваажинд буюу анхны “Photoshop”-дуулсан зураг
1988 онд Жонн Нолл ирээдүйн эхнэр Женниферийн хамт Бора Бора руу аяллаар явжээ. Тэнд Жонн найз бүсгүйнхээ зургийг авсан бөгөөд өөрийн программаа танилцуулахдаа байнга энэ зургийг ашигладаг байсан юм.
Photoshop-ын 25 насны ойд зориулан Adobe компанийн бүтээсэн нэг минутын сонирхолтой бичлэг.
Photoshop-ын айкон он цагийн эрхэнд хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Программын хамгийн чухал хэсэг болох “Toolbar” ингэж өөрчлөгджээ:
Харин программ ингэж эхэлдэг:
Photoshop хэр хол явсан гэдгийг мэдэхийн тулд доорх бичлэгийг үзэхэд хангалттай: