“Mercer” консалтинг компани дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын жагсаалтыг гаргажээ.
Энэхүү судалгааны зорилго нь олон улсын компани ажилтнаа гадаадад томилолтоор ажиллуулах үед цалин хөлс, урамшууллыг нь хэрхэн тооцох вэ гэдэгт хариулт өгөх.
Уг судалгаанд дэлхийн орнуудын 200 гаруй хотын орон сууц, унаа тээвэр, хоол хүнс, хувцас хунар зэрэг 200 гаруй зүйлийн өртгийг гаргасан аж. Нью-Йорк хотыг суурь хот болгон ашигласан бөгөөд судалгааны гол шалгууруудын нэг нь байрны түрээсийн зардал байсныг онцолсон байна.
Тэгвэл Ангол улсын нийслэл Луанда хот дэлхийн хамгийн үнэтэй хотуудын жагсаалтыг тэргүүллээ. Тус улс Африкт газрын тос үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт ордог бөгөөд олон улсын компаниудын анхаарлыг ихээхэн татдаг аж. Луанда хотод хоёр унтлагын өрөөтэй люкс орон сууцны сарын түрээс 6500 ам.доллар юм байна. Энэ нь дэлхийд үл хөдлөх хөрөнгөөрөө хамгийн үнэтэй орнуудын нэгд тооцогдох Хонг Конгоос 500-хан ам.доллараар доогуур байгаа юм.
Ингээд дэлхийн хамгийн үнэтэй хотын жагсаалтыг тэргүүлсэн эхний есөн хотыг танилцуулж байна.