Найруулагч Т.Алтантуяа ээлжит уран бүтээлдээ оржээ. Тэрээр энэ удаа Төрийн шагналт, зохиолч Д.Норовын зохиолоос сэдэвлэсэн "Хөх тавилан" киног хийхээр зураг авалтаа эхэлсэн байна.
Харин гол дүрийн жүжигчнээр мисс А.Баярцэцэгийг сонгожээ. Кинонд эгэл бүсгүйн амьдралын сонирхолтой түүхийг өгүүлэх аж. А.Баярцэцэгийн хувьд загвар өмсөхөөс гадна хэд хэдэн кинонд дүрээ мөнхөлж, шаггүй жүжигчин гэдгээ харуулсан. Тэрээр Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын "Attrition" кинонд дүр бүтээснээс гадна "Явуулын хүн" уран сайхны киноны гол дүрд тоглосон, туршлагатай уран бүтээлч юм.