Зургаан жилийн өмнө өөрийг нь хүчирхийлсэн эрийг таньж, цагдаад мэдэгдсэнээр, хүчин үйлдсэн этгээд зохих ёсныхоо шийтгэлийг амссан явдал АНУ-д гарчээ.
Хүчингийн хэрэг үйлдсэн Жоржиа мужийн иргэн 54 настай Антонио Уайтад шүүхээс насаар нь хорих шийтгэл өгсөн байна.
Антонио Уайтын хохирогч болсон бүсгүй түүнийг 2013 онд Атланта хотын төвийн галт тэрэгний буудал дээр зогсож байхдаа таньсан ба цагдаа дуудан барьж өгчээ.
Шүүгчийн гаргасан мэдэгдэлд бичсэнээр хэрэг 2007 онд гарсан байна. Эмэгтэй галт тэрэгт суухаар явж байсан ба Антонио Уайт түүнийг машинаараа хүргэж өгөхийг санал болгосон аж. Бүсгүй түүнийг зүс таньдаг, Атлантагийн зүүн өмнөд хэсэгт амьдарч байхдаа түүнтэй хөрш зэргэлдээ амьдарч байсан учраас унаанд нь дайгдахыг зөвшөөрсөн байна. Гэтэл гэр лүү нь хүргэж өгөхийн оронд Уайт түүнийг эзэнгүй байшинд аваачин, гар буу тулган хүчирхийлжээ.
Болсон явдлаас зургаан жилийн дараа 2013 онд бүсгүй галт тэрэг хүлээж зогсохдоо хүчирхийлэгчийг олж харсан байна.
Антонио Уайтыг баривчилсны дараахан мөрдөгчид түүнийг 1983-2008 оны хооронд хэд хэдэн эмэгтэйг хүчирхийлсэн болохыг олж тогтоожээ.
Өмнө нь тэрээр хүчин болон хулгайн гэмт хэрэгт буруутгагдаж мөн бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр ял шийтгэл хүлээж байсан аж.
Хэрэгтнийг таньсан бүсгүй Уайтыг хэзээ нэгэн цагт баригдана гэдэгт итгэлгүй байсан ба өөрт нь тохиолдсон явдлын талаар цагдаад мэдүүлээгүй ч ойр дотныхондоо хэлсэн гэнэ.
Өнгөрсөн даваа гарагт Антонио Уайтыг хүчингийн хэрэгт буруутай гэж үзэн насаар нь хорих ял өгсөн ба батлан даалтаар гарахыг хоригложээ.
Эх сурвалж: CNN