Бээжингийн оршин суугчид сүүлийн арван жилийн хугацаанд тохиогоогүй цэвэр агаараар амьсгалж байна. Бээжин дэх АНУ-ын элчин сайдын яамны мэдээллээс үзэхэд 2008 оноос хойш хамгийн бага агаарын бохирдолтой байсан долоон тохиолдлын тав нь өнгөрсөн зунаас хойш бүртгэгджээ.
Агаарын чанар сайжирч байгаа нь Хятад хэрхэн агаарын бохирдолтой үр дүнтэй тэмцэж байгааг харуулж байна. 2013 онд Хятадад тоосонцрын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон хэмжээнээс 35 дахин илүү байсан юм.
Ерөнхийлөгч Ши Жиньпиний хувьд агаарын бохирдолтой тэмцэх нь тэргүүн бодлогын нэг байсан билээ. Хятадын засгийн газар Бээжинд нүүрс шатаахыг хязгаарлаж, нүүрснээс гарах эрчим хүчний хэмжээг багасгаж, нүүрсийг байгалийн хийгээр орлуулсан аж.
Хятад хийн хэрэглээг нэмэгдүүлснээр хамгийн их түлш импортлогчдын нэгээр тодорсон. Үүнээс шалтгаалан өнгөрсөн өвөл шингэн байгалийн хийн үнэ 2014 оноос хойш дээд цэгтээ хүрсэн билээ.
Эх сурвалж: Theprint