Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба шинэ байртай боллоо. 72 жилийн түүхтэй Мөрдөн байцаах албаныхан хуулиар хүлээсэн чиг үүрэг, албаны онцлогийг тусгайлан харгалзаж, албаны бэлэн байдлыг бүрэн ханган, алба хаагчийн ажиллах орчныг сайжруулах орчин үеийн дэвшилтэд техник, технологиор тохижуулсан шинэ барилгаа өчигдөр хүлээн авсан байна.
Шинэ барилга 6809 мкв хэмжээтэй, орчин үеийн дэвшилтэт техник технологиор бүрэн хангагдсан, барилга ашиглалтад орсноор Мөрдөн байцаах алба, Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба хаагчдын ажиллах, бие бялдраа хөгжүүлэх таатай орчин бүрдэж байгаа аж.
Шинэ байрны барилгыг нийт найман сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулсан бөгөөд Хууль зүй дотоод хэргий сайд Ц.Нямдорж нээлтийн үеэр “Би ХЗДХЯ-нд ажиллах хугацаандаа цагдаагийн байгууллагын хамт олныг ойрын 50-100 жилийн хугацаанд амар тайван орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлж өгөхийг зорьж ажиллаж байна. Цагдаагийн алба хаагчид маань ар гэрээ мартчихсан, энэ нийгмийг сайн сайхан байлгахын төлөө үргэлж зүтгэдэг ийм л хүмүүс.
Албаны онцлогт тохируулан мэдүүлэг авах өрөө, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт хадгалах агуулах, хурдан муудах эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй өрөөтэй
Тиймээс Мөрдөн байцаах албаны алба хаагчдыг стандартын шаардлага хангасан байранд ажиллах ёстой хэмээн бодож, энэ барилгад нэг ч ширхэг хуучин тавилга тавиулаагүй. Мөрдөн байцаах албаны нийт залуучуудад хандаж хэлэхэд та бүхэн энэ шинэ стандартын барилгадаа нийцэж, зохицож, таарч, тэнцэж ажиллаарай гэж хэлмээр байна. Та бүхний сэтгэл зүрх, зарчим, хариуцлагатай байдлаас Монгол төрийн, Монголчуудын хувь заяа шалтгаална. Худал хуурмаг, хуйвалдааны өмнө бууж өгч болохгүй. Гурван сая иргэний төлөө үнэн сэтгэлээсээ ажиллаарай гэж хэлмээр байна” гэжээ.
Анх 1938 онд баригдсан тоосгон ханатай модон хучилт бүхий хоёр давхар барилгыг 1956 онд гурван давхар болгон өргөтгөсөн бөгөөд Мөрдөн байцаах алба 1988-2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 30 жилийн турш тэрхүү гурван давхар саарал барилгадаа үйл ажиллагаагаа явуулж иржээ.
Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал “Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, сэргээн эдлүүлэх үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж буй тус албаны онцлогт тохируулан мэдүүлэг авах өрөө, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт хадгалах агуулах, хурдан муудах эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй өрөө, хүний хурлын танхим, автомашины багтаамжтай дулаан зогсоол, иж бүрэн камерын системийг шийдэж өгчээ. Мөн алба хаагчдын эрүүл мэндэд анхаарч Бялдаржуулах болон Албаны бэлтгэлийн заал, хоолны заал зэргийг барьж тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн” гэдгийг онцолжээ.