ПУТИНЫ ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ
ПУТИНЫ ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ
ПУТИНЫ ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ
ПУТИНЫ ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ
ОХУ-ын иргэд энэ жилийн гуравдугаар сарын 18-ны өдөр ирэх зургаан жилд улс орныг нь удирдах төрийн тэргүүнээ сонгов. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд найман нэр дэвшигч өрсөлдсөнөөс В.Путин 76.41 хувьтай хол тасархай тэргүүллээ. В.Путинтэй хамт сонгуульд саятан коммунист Павел Грудинин, телевизийн хөтлөгч байсан Ксения Собчак болон Владимир Жириновский зэрэг улс төрчид өрсөлдсөн юм.
В.Путиний сонгуулийн кампанит ажлын гол сэдэв нь гадаад бодлого. Сонгуулийн өдөр ойртох тусам тэрээр шинэ сонирхолтой мэдэгдлүүд хийж байсныг ажиглаж болно. “World Order 2018” нэртэй баримтат кино дээр В.Путин хэрэв Орос улс руу ямар нэг дайралт ирвэл тэрээр цөмийн зэвсгээ ашиглах болно хэмээн ярьжээ. Цөмийн зэвсэг ашигласнаар дэлхий сөнөх байсан ч түүний шийдвэр хэвээр үлдэх гэнэ. Тэрбээр үүнийгээ, “Орос улс байхгүй болчихвол дэлхий оршин тогтнох ямар хэрэгтэй юм” хэмээн тайлбарласан юм.
Испанийн Вангвардиа сонин ирэх 6 жилд Путины өмнө шийдэх олон асуудлууд байгааг онцолжээ. Үүнд ядууралтай тэмцэх, хямралын дараах эдийн засгаа сэргээх гэсэн дотоодын асуудлуудаас гадна барууны орнуудтай гадаад харилцаагаа сайжруулах даалгаврууд багтаж байгаа аж.
Путины тангараг өргөх ёслолд оролцохоор 5000 хүн иржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин 2018 оны тавдугаар сарын 7-ны өдөр тангаргаа өргөв. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг урьд өмнөх ёслолуудтай харьцуулахад хоёр дахин их зочин буюу 5000 хүн үзэхээр иржээ. Тэрбээр, түүний амьдралын гол зорилго бол ард иргэд болон эх орныхоо төлөө ажиллах хэмээн ирэх 6 жил улсаа удирдах болсон нь маш том хариуцлага болохыг мэдэрч байгаагаа дурджээ. Мөн засгийн газар шаргуу ажиллаж, цаг үетэйгээ алхаж, тэргүүлэгч байх ёстой хэмээн онцолсон юм.

ТРАМП, КИМ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРСНААР ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДСЫГ НЭЭЛЭЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар энэ оны зургаадугаар сарын 12-нд Сингапурт түүхэн дээд хэмжээний уулзалт хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.
Хоёр улсын төрийн тэргүүнүүд гарын үсэг зурсан бичиг баримтад Трамп Хойд Солонгосын аюулгүй байдлын баталгааг хангана гэсэн бол Ким Жон Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах ажлыг дуусгах амлалт өгсөн юм.
АНУ, Хойд Солонгосын шинэ харилцаа дэлхийн болон Солонгосын хойгт энх тайван, хөгжил цэцэглэлтийг бий болгоход хувь нэмрээ оруулна. Хамтарсан мэдэгдэлд дараах дөрвөн заалтыг оруулжээ.
Ким уулзалтын дараа “Өнөөдөр бид түүхэн уулзалт хийж, өнгөрснийг ардаа орхилоо” гэжээ. Энэхүү уулзалт түүхийн хуудсанд шинэ эхлэлийг тавьсан ач холбогдолтой үйл явдал болсон юм.

ИХ ДОЛООГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
ИХ ДОЛООГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
G7 буюу дэлхийн хамгийн хүчирхэг улсуудын төрийн тэргүүдийн уулзалт Канадын Квебекд зургаадугаар сарын эхээр болж өнгөрлөө. Гараа зөрүүлэн суугаа Америкийн Ерөнхийлөгч Доналд Трампыг тойрон зогсох Их Долоогийн гишүүн орнуудын тэргүүнүүдийн зураг энэ удаагийн уулзалтын үр дүнг тодорхойлов. АНУ уулзалтын эцэст уламжлал болон зарлагддаг Их Долоогийн хамтарсан мэдэгдэлд нэгдэхээс татгалзсан юм.
Д.Трамп ОХУ-ыг Их Долоогийн чуулга уулзалтын хэлэлцээрийн ширээний ард байх ёстой хэмээн мэдэгдсэнээр тус чуулга уулзалтын эхлэл тавигдсан билээ. 2014 онд Украины газар нутагт халдаж, Крымийн хойгийг улсдаа нэгтгэсэн нь ОХУ-ын Их Наймаас “хөөгдөх” шалтгаан болсон.
Америкийн төрийн тэргүүн уулзалтад хоцорч ирснээс гадна Сингапурт болох Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх түүхэн уулзалтандаа оролцохоор Канадыг эрт орхих болсон. Мөн Трамп уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ажлын хэсгийн хуралд оролцоогүй.
Трамп бусад улс орнууд худалдааны бодлого гэсэн нэрээр АНУ-ыг “дээрэмдэж” байна хэмээн буруутгасан ба Их Долоогийн гишүүн орнууд дундаа татвараас чөлөөлөгдөх санал тавьсан юм. Түүний энэхүү саналыг Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “шударга бус” хэмээн тодорхойлсон билээ.
Үүнтэй холбоотой дорвитой шийдэл уулзалтын үеэр гарсангүй, Трамп байр сууриасаа ухарсангүй, лидерүүдийн дунд тааламжгүй, ширүүн уур амьсгал ноёрхож байв.

УХААНГҮЙ УДИРДАГЧДЫН БАЛГААР УЛСАА ДАМПУУРУУЛСАН ВЕНЕСУЭЛИЙН ЭМГЭНЭЛ

Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ Латин Америкийн орнуудаас хамгийн баян орон гэгддэг байсан, газрын тосны асар их баялагтай Венесуэл улсад эдийн засаг, улс төрийн хямрал туйлдаа хүрлээ. Сүүлийн 10 гаруй жилийн турш хямрал нүүрлэж улмаар 2017 онд тус улс зээлээ эргэн төлөх чадваргүй болсон юм.
Венесуэл байнгын цахилгааны хэрэглээний эх үүсвэргүй болсон тул цогцос хадгалах газарт байгаа цогцсууд илжирч, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс өмхийрсөн мах идэн амиа зогоож байна. Гудамжинд хүүхэд, хөгшчүүлийн хүнсийг булааж зугтаах үзэгдэл хэвийн болж, хүнсний дэлгүүрүүдийн лангуу хоосорчээ.
Энэхүү нөхцөл байдалд хүрэхэд нэг хүний эрх мэдэл, социалист бодлого, сул удирдлага, хээл хахууль нөлөөлсөн хэмээн барууны шинжээчид үзэж байна. НҮБ-аас гаргасан судалгаанаас үзэхэд 2014 оноос хойш 32,4 сая хүн амтай Венесуэл улсын 2.3 сая иргэн улсаа орхисон байна. Ихэнх иргэд хөрш болох Колумб цаашлаад Эквадор, Перу, Чили, Бразил улс руу дүрвэжээ.
Венесуэлийн зарим хот дэд бүтцийн доголдлын улмаас ус болон цахилгааны хомсдолтой тулгараад байна. Мөн тус улсад эдийн засаг, нийгмийн хямралын улмаас гэмт хэрэг, хүчирхийлэл өргөн дэлгэр тархжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн нэгэн судалгаанаас үзэхэд хүн амын 90 хувь нь ядуу амьдарч байгаагаас 60 хувь нь идэх ч хоолгүй өглөө сэрдэг гэнэ. Хэт их ядуурлын улмаас гэмт хэргийн тоо өсөж өнгөрсөн жил гэхэд л 27,000 хүн амиа алджээ.
Энэ оны долдугаар сард хийсэн судалгаанаас үзэхэд Венесуэлийн жилийн инфляцийн түвшин 83,000 хувьд хүрсэн. Мадуро засгийн эрхийг авснаас хойш дотоодын нийт бүтээгдэхүүн 45 хувиар буурсан байна. Венесуэлийн эрх баригчид байгалийн нөөцөө ашиглан баялаг бүтээж чадахгүй, ард түмнээ мөлжиж, гадаад дотоодын дайсан үүсгэж, нэг хүнд засаглалаа бүрэн даатгаснаар нэг хүний дарангуйлал тогтож ардчилал нь устан үгүй болжээ.

ТРАМПЫН БОДЛОГЫН ДАГУУ 2000 ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭЦЭГ, ЭХЭЭС НЬ САЛГАЖЭЭ

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хууль бус цагаачлагчдын асуудлаар шинэ бодлого хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор зургаан долоо хоногийн хугацаанд АНУ-ын хил дээр 2000 гаруй хүүхдийг эцэг эхээс нь салгасан байна.
Тодруулбал, 2018 оны тавдугаар сарын 5-ны өдрөөс зургадугаар сарын 9-нийг хүртэл 2206 эцэг эхээс 2342 хүүхдийг тусгаарласан юм. Цагаачлагчдыг хууль бусаар нэвтрэх гэж оролдсон, цагаачлалын зөрчил, гэмт хэрэг үйлдсэн гэх зэргээр саатуулсан.
НҮБ үүнийг хүүхдийн эрхэд халдсан хүчирхийлэл гэж үзэн, АНУ-ыг тус үйлдлээ зогсоохыг шаардсан. Эцэст нь Доналд Трамп цагаачдыг хүүхдээс нь тусгаарлах бодлогыг зогсоох тушаалд 2018 оны зургаадугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурлаа.
Тухайн үед Трампын эхнэр Меланиа, охин Иванка, Барак Обама, мэдээлэл технологийн томоохон компанийн удирдагчид, ардчилсан, бүгд найрамдах намын зарим гишүүд цагаачдын бодлогын эсрэг байр сууриа илэрхийлж байв. Тушаалын гол зорилго нь шүүхийн шийдвэр гартал боломжит нөөцөөр ханган, гэр бүлийг хамтад нь байлгах юм.
2018 оны долдугаар сарын 27-ны өдөр АНУ-Мексикийн хил дээр салаад байсан 1800 гаруй хүүхэд эцэг эхтэйгээ эргэн нийлжээ.

АНУ-Хятадын худалдааны дайн: АНУ шинээр тогтоохоор зэхсэн худалдааны тарифаа хойшлуулав

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадаас нийлүүлж буй 100 гаруй нэр төрлийн бараанд 25 хувийн татвар ногдуулах тухай төлөвлөгөөг 2018 оны гуравдугаар сарын 22-нд зарласан бол үүнээс 10 хоногийн дараа Хятад улс Америкаас нийлүүлж буй 128 нэр төрлийн бараанд 15-25 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн нь дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны хооронд “худалдааны дайн” дэгдээлээ.
ИХ20-ын уулзалтын дараа 12-р сарын 1-нд БНХАУ, АНУ-ын төрийн тэргүүнүүд уулзаж, хоёр орны хооронд үүссэн худалдааны маргааныг хэлэлцсэн юм. Хэлэлцээний дараа АНУ шинээр тогтоохоор зэхсэн тарифаа 90 хоногийн хугацаагаар хойшлуулж буйгаа мэдэгдлээ. АНУ нэгдүгээр сарын 1-нээс БНХАУ-ын 200 тэрбум америк долларын үнэ бүхий бараанд 25 хувийн тариф тогтоохоор (одоогоор 10 хувь байна) төлөвлөж байв.
Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтыг Цагаан ордон маш амжилттай гэж дүгнэв. Гэхдээ 90 хоногийн хугацаанд талууд зөвшилцөлд хүрч чадахгүй бол хятадын бараанд ногдуулах тариф 25 хувь болж өснө гэдгийг анхааруулжээ. Ирэх гурван сард болох хэлэлцээгээр талууд оюуны өмчийн хамгаалалт, тарифын бус хориг, цахим халдлага, цахим хулгай гэсэн сэдвүүдийг хэлэлцэнэ. Учир нь Ерөнхийлөгч Трамп америкийн технологи, оюуны өмчийг Хятад руу шилжүүлж байгаа нь шударга бус гэж үздэг аж.