Нар халуунаар ээсэн говийн нэгэн өглөөг Баян- Овоо суманд угтлаа. Бүлээн салхиар үлээсэн бүгчим өдөр болох шинжтэй. “Бидний цөөхөн монголчууд” төслийн баг тус суманд ажиллахаар урд шөнө нь ирсэн юм. Нам гүмхэн харагдах Баян-Овоо сум хүн ам цөөтэй болов уу гэсэн бодол төрж байлаа. Манай төслийн баг суманд 3 хэсэг болон хуваагдаад ажилладаг юм. Төслийн санаачлагч М. Зоригт очсон газрынхаа хамгийн эхэнд уулзсан хүнтэй “ live ” хийдгийг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.
Харин үлдсэн багийн гишүүд 2 хэсэг болон хуваагдаж тухайн сумын урлаг уран сайхныг илэрхийлсэн биет бус өв болох соёлын өвийг байгалийн сайхантай хослуулан камертаа буулгадаг бол нөгөө баг нь албан байгууллагуудаар явна. Сум орны түүх ярих хүмүүстэй уулзан ярилцана. Аж байдал ахуй амьдралыг нь сурвалжилж яриа ярилцлага авч гудамж талбайгаар явж зураг дүрс авна гээд 2-3 хоног ажилладаг.
Хэрэв тухайн сум авах юм ихтэй бол түүнээс ч олон хоног ажиллана. Тухайлбал түүх өгүүлсэн байгалийн үзэсгэлэнт газрууд ихтэй бол тэр бүрийг хол ойр гэлтгүй очиж авдаг. Яагаад гэвэл бид энэ цагийн түүхийг ирээдүй хойчдоо үлдээх зорилготой.
Ингээд уламжлалт ёсоор ажилдаа гарлаа. Баян-Овоо сум 1733 хүн амтай ,612 өрхтэй цомхон хирнээ цэвэрхэн сум байлаа. Голлох аж ахуй нь мал аж ахуй. Улсад 147595 мал тоолуулсан. Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Тамгын газар нь шинэхэн барилгатай. 78 жилийн түүхтэй 9 жилийн сургуульд нь 202 хүүхэд суралцана. 1 ээлжээр хичээллэдэг. Малчдын хүүхдүүд дотуур байрандаа амьдарна. 80 хүүхдийн багтаамжтай. Цэцэрлэг нь гурван бүлэгтэй 85 хүүхэд суралцана. Уншиж байгаа танд тус сумын талаар мэдээлэл өгвөл ерөнхийдөө ийм.
Хүн ардынх нь хувьд хөдөлмөрч хүмүүс ихтэй. Миний онцолж уулзсан нэгэн бол амьдралд нугараагүй 10 хүүхдийн аав С. Нямдаваа. Хань ижил нь өөд болоод сүүлийн таван хүүхдээ өөрийн гараар хүн болгожээ. Хамгийн бага нь тухайн үед 3 сартай үлдэж. Юу эсийг хийж хүүхдүүдээ өдий зэрэгтэй өсгөж. Сумынхан түүнийг усны Нямаа гэхээр андахгүй.
Энэхүү тэргээрээ амьдралаа залгуулна. Сумынхаа айл өрхийн хол ойрын юмыг зөөж өгөхөөс эхлүүлээд юм юм хийнэ. Хүүхдүүд нь харин сайн явж аавыгаа баярлуулж яваа нь байна.Гэрт нь хүүхдүүдийнх нь шагнал, медаль өлгөөтэй харагдана. Ганц нэгээрээ одоо л гараас гарах гээд байна гэж тэрээр хуучилж байлаа. Энэ ааваар их бахархсан. Хүний амьдралд юу ч тохиолдоно. Зөв зам мөртэй явахад болно гэж тэрээр хэлэхэд сэтгэл баясаж байлаа.
Харин дараагийн уулзсан хүн бол Ю. Цэдэнбал даргын үед гадаадаас урьж Монголд ирж байсан зочид төлөөлөгчдөд өөрийн сийлбэрээсээ хийж өгдөг байсан малчин Ө. Авирмэд гуай. Тэрээр малаа малласаар 2013 онд мянгат малчин, аймгийн аварга малчин, 2018 онд Монгол улсын аварга малчин болжээ. Хөдөлмөрч хүн ямар ч юманд түүртдэггүй юм байна гэдгийг улсын аварга малчин Ө. Авирмэд гуайгаас харлаа. Учир нь тэрээр малаа маллахын хажуугаар сийлбэрээ хийнэ. Зүгээр сууна гэж ер байхгүй . Өөрийн явдаг чиглэлдээ машин явах зам тавьсан байх юм.
Тэрээр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Налих багт “Хэцүү өл” хэмээх өвөлжөөнд хань С. Наймаахүүтэйгээ амьдарна. Малаа өсгөхийн хажуугаар 1975 оноос одоог хүртэл гэр ахуйн модон эдлэл, чулуун сийлбэр, модон сийлбэр , эвэр, чулуун урлагийн бэлэг дурсгал хийж үндэсний соёлын өвийг нийтийн хүртээл болгох , өсвөр залуу үеийнхэнд зааж сургах зэрэгт өөрийн авьяас билгээ харамгүй зориулж ирсэн ардын урлагийн авьяастан, эгэл даруухан сумандаа амьдарна.
Энэ мэт жишээ олон. Баян-Овоо суманд нэг содон мод ургадаг. Хадны завсраар ургадаг “Яшил” гэдэг мод. Маш хатуу мод гэж нутгийнхан ярина. Зундаа бол урт ногоон навч ургадаг. Мөн тус сумын нутагт хадны сүг зургууд их таарна. Бидний зорьж очиж авсан нэгэн зураг бол Бага хачиг ууланд байх "Мангас" гэж хад гэж байна. Нутгийнхан тэгж нэрлэсэн байх юм. Бидэнд газарчилж явсан Ө.Авирмэд гуай энэ мэт газруудаа хайрлаж хамгаалахгүй бол ухамсаргүй зарим нэг нь ирээд элдвийн юм сараачаад явдаг гэж гэж хэлж байлаа.
Ийм л нэг нам гүмхэн харагдах Баян-Овоо сумын хүн ард нь хөдөлмөрч, хүнлэг сайхан сэтгэлтэй юм. Ингээд бид үргэлжлүүлэн цааш явах учир “Бидний цөөхөн монголчууд” “Номгон” сумыг зорилоо.