Мексикийн шигшээ багийн тамирчин Ирвинг Лозаногийн Германы хаалганд хийсэн ялалтын гоол Мексикийн нийслэл Мехико хотод мини газар хөдлөлт үүсгэжээ.
Мексикийн Газар хөдлөлтийн Хяналт, Судалгаа шинжилгээ, Геологийн судалгааны албаны Твиттер хуудаснаа бичсэнээр хиймлээр үүсгэсэн чичирхийлэл Мексик-Германы шигшээ багийн тоглолтын 35 дахь минутан дээр мэдрэгджээ.
Чичиргээ нь Ирвинг Лозаног гоол хийсний дараа хот даяараа баярлан зэрэг “үсэрснээс” болж үүссэн гэж тайлбарласан байна.
Мексикчүүд дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ багийг Москвад 1:0 харьцаатайгаар буулгаж авсан нь Германы хөгжөөн дэмжигчдийг цочролд оруулаад амжлаа.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд Мексикийн шигшээ баг анх удаа Германы шигшээ багийг буулгаж авсан нь энэ аж.
Эх сурвалж: Дойче Велле