ДАШТ-ий эхний тойргийн тоглолтууд өндөрлөж “A” хэсгийн хоёрдугаар тойргийн нээлт Санкт Петербург цэнгэлдэхд ОХУ, Египет улсуудын шигшээ багуудын тоглолтоор эхэллээ.
Хоёр тал эрч хүчтэйгээр тоглон, эн тэнцүү ширүүн өрсөлдсөний эцэст гоол оруулж чадалгүй нэгдүгээр үе өндөрлөсөн.
Харин тоглолтын хоёрдугаар үе эхлээд 47 дахь минутанд Египетийн хамгаалагч Ахмед Фатхи өөрийн хаалганд авто гоол оруулжээ. Удахгүй ОХУ-ын шигшээ багийн хагас хамгаалагч Денис Черишев тоглолтын 59 дахь минутанд хоёр дахь гоолыг хийсэн бол гурванхан минутын дараа довтлогч Артём Дзюба гурав дахь бөмбөгийг Египетийн хаалганд орууллаа.
Тоглолтын 73 дахь минутанд Египетийн багийн довтлогч Мохаммед Салах торгуулийн цохилт хийж анхны гоолоо оруулснаар тоглолт дуусаагүй гэдгийг илэрхийлсэн ч хожигджээ. Египетийн шигшээ баг ДАШТ-ий түүхэнд 28 жилийн дараа дөрөв дэх гоолоо ийнхүү хийсэн аж.
Дашрамд хэлэхэд Египетийн шигшээ баг дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд орж байсан ч хэсгээсээ шалгарч байгаагүй. Харин Сүүлийн 5 ДАШТ-д ОХУ-ын шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтдоо ялалт байгуулж чадаагүй байна.