ДАШТ-ий 7 дахь өдөр 5 удаагийн Дэлхийн аварга Бразилын шигшээ баг нэг тивийн төлөөлөл Коста Рикатай чухал тоглолт хийх гэж байна.
Нээлтийн тоглолтод Швейцарын шигшээ багтай тэнцсэн Бразил өнөөдрийн тоглолтод 3 онооны төлөө талбай дээр гарах нь тодорхой юм. Кристовски цэнгэлдэх хүрээлэнд явагдах хоёр багийн тоглолтын өмнөх мэдээлэл хүргэж байна.
Хоёр багийн мэдээлэл
Бразилаас жигүүрийн хамгаалагч Данило өнгөрсөн баасан гарагийн бэлтгэлийн үеэр бэртэл авсан тул өнөөдрийн тоглолтод оролцох боломжгүй болоод байна. Харин өнгөрсөн мягмар гарагт бэртлээ сэдрээн Бразилын шигшээ багийн бэлтгэлийг орхиж яван шуугиан тарьсан Нэймарын биеийн байдал сайн байгаа бөгөөд өнөөдрийн тоглолтод оролцохоор болсон байна.
Харин Коста Рикагийн шигшээ багаас Титэ өнөөдрийн тоглолтыг өнжиж магадгүй байгаагаас өөр ямар нэгэн асуудалгүй байгаа аж.
Хоорондын тоглолт
Хоёр баг хоорондоо 10 удаа учраа тааран тоглож байсан ба Коста Рикагийн цорын ганц хожил нь 1960 онд тохиож байв.
Харин ДАШТ-ий хүрээнд өмнө нь 2 удаа таарч байсан.
Холбоотой статистик
- Филиппэ Коутиньогийн Швейцарын эсрэг оруулсан гоол нь түүний шигшээ багийнхаа төлөө оруулсан 11 дэх гоол байсан юм.
- Бразилын шигшээ баг ДАШТ-д сүүлийн 3 тоглолтондоо ялалт байгуулж чадаагүй байна. Энэ нь тэдний 1978 оноос хойш үзүүлж буй хамгийн муу амжилт юм.
- Швейцарын эсрэг тоглолтод Нэймар дээр 10 удаа зөрчил гаргасан. Энэ нь 1998 оноос хойш нэг тоглогч дээр хамгийн олон удаа зөрчил гаргасан тохиолдол болсон юм. Тухайн үед Английн довтлогч Алан Ширьер дээр Тунисын хамгаалагч нар 11 удаа зөрчил гаргаж байв.
- Коста Рика Өмнөд Америкийн багуудын эсрэг байгуулсан цорын ганц ялалт нь 2014 онд Уругвайг буулган авсан тоглолт байсан.
- Коста Рика ДАШТ-д хийсэн сүүлийн 31 цохилтоос ердөө нэг нь л гоол болсон.
Л.Анхбаяр