Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах 2018 оны тэмцээний хөтөлбөрт анх удаа олс таталтын төрлийг оруулав. Үүнээс өмнө нэг удаа оюутны Универсиад наадмын хөтөлбөрт олс таталтын төрлийг оруулж байсан юм. Оюутны аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 12-нд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн зааланд боллоо.
Тэмцээнд 8 их, дээд сургуулийн эрэгтэй 8, эмэгтэй 7 багийн 130 гаруй оюутан оролцон хурд хүчээ сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулсан юм.
Тэмцээний заавар ёсоор эрэгтэй багийн жин нийтдээ 600 кг хүртэл, эмэгтэй багууд 520 кг хүртэл жинд өрсөлдсөн байна. Эрэгтэй багуудаас I байранд Б.Эрдэнэчимэд дасгалжуулагчтай Аварга БТДС, II байрт Я.Алтангэрэл дасгалжуулагчтай ХААИС, III байрт Б.Батболд дасгалжуулагчтай ҮБХИС-ийн багууд тус тус шалгарлаа.
Харин эмэгтэй багуудаас I байрт Б.Эрдэнэчимэд дасгалжуулагчтай Аварга БТДС, II байрт Я.Алтангэрэл дасгалжуулагчтай ХААИС-ийн баг, III байрт М.Дашпүрэв дасгалжуулагчтай МУИС-ийн баг шалгарч, 2018 оны оюутны УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт Аварга биеийн тамирын дээд сургууль, хоёрдугаар байрт ХААИС, гуравдугаар байрт Б.Батболд дасгалжуулагчтай ҮБХИС-ийн баг тамирчид шалгарлаа.
Тэмцээний хаалтын ёслолд МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв, Аварга дээд сургуулийн тэргүүн дэд захирал Г.Сүхбат нар оролцож, шилдэг баг тамирчдад шагналыг гардуулав.
Ийнхүү Монголын оюутны аварга шалгаруулах 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хамгийн сүүлийн 13 дах дах спортын төрлийн тэмцээн олс таталтын төрлөөр амжилттай болж өндөрлөв гэж МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО, “АВАРГА” БИЕИЙН ТАМИРЫН ДЭЭД СУРГУУЛЬ-иас мэдээллээ.