“Ургацын баяр-2018” бөхийн барилдаан Сэлэнгэ аймагт боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий зургаа даван түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, улсын заан Батзоригийн Батмөнх тав даван үзүүрлэлээ. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, улсын харцага Бат-Очирын Одгэрэл шалгарав.
Дунд шөвөгт улсын начин Д.Анар, аймгийн арслан Ц.Мөнхбаяр, аймгийн заан Н.Энхжаргал нар шалгарсан бөгөөд сүүлийн үед тогтмол таарч барилдаж буй улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Д.Анар нар энэ барилдаанд дахин таарч бяртай харцага Б.Бат-Өлзий даагаа нэхсэн байна.
Оноолтыг дөрвийн даваанаас үзнэ үү.
Дөрвийн даваа
- у.з Б.БАТМӨНХ – а.з Н.Энхжаргал
- у.х Б.ОДГЭРЭЛ – а.а Ц.Мөнхбаяр
- у.х Б.БАТ-ӨЛЗИЙ – у.н Д.Анар
Тавын даваа
- Б.БАТМӨНХ – гоцлов
- Б.Одгэрэл – Б.БАТ-ӨЛЗИЙ
Зургаагийн даваа
- Б.Батмөнх – Б.БАТ-ӨЛЗИЙ
Т.Түмэндэмбэрэл