Куба улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консепсио аялал жуулчлалын салбарт Монгол улстай хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Куб улсын хувьд жилдээ 6,5 тэрбум ам.долларын орлого оруулдаг томоохон салбар нь аялал жуулчлал юм.
Зөвлөлт холбоот улс задран унах хүртэл Кубийн экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нь элсэн чихэр байсан байна.
Үүнээс хойш аялал жуулчлалаа асар богино хугацаанд хөгжүүлж чадсанаар өдгөө жилдээ дөрвөн сая гаруй жуулчин хүлээж авдаг, жуулчлалаараа тэргүүлэгч орнуудын нэг болж чаджээ.
Элчин сайд “Монгол Улс үзэсгэлэнтэй байгаль, соёл урлагийн асар их өвтэй. Тиймээс танай орны аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд бид бүхий л талаараа дэмжин, хамтран ажиллана” хэмээн БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд хэлсэн байна.
Куба улс өнгөрсөн жил дөрвөн сая жуулчин хүлээн авчээ. Үүнийг 2015 онтой харьцуулахад тус улсыг зорих жуулчдын тоо 26 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Жуулчдын ихэнх хувийг АНУ, Канад, Герман зэрэг орны жуулчид эзэлсэн байна. АНУ-аас ирэх жуулчдын тоо маш хурдацтай өсч байгааг ноён Элчин сайд Раул Дэлгадо Консепсион энэ үеэр онцолсон юм. АНУ-аас ирэх жуулчдын тоо 2016 онд өмнөх оныхоос 76 хувиар өсжээ.
Тодруулбал, 2015 онд 168 мянган орчим АНУ-ын иргэн Куба улсад жуулчилсан бол энэ тоо 2016 онд 368 мянган болж 125 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Аялал жуулчлалын бие даасан яам байхаас гадна зөөгчөөс эхлээд зочид буудлын ресепшн бэлтгэдэг аялал жуучлалын их сургуультай ажээ.