Хэрвээ та сүүлийн үед гарсан мэдээллүүдийг харж байсан бол өнгөрсөн Баасан гарагт эхэлсэн халдлагын талаар тодорхой мэдээлэлтэй болсон байх. Хэдийгээр аюулгүйн шинжээчид “WannaCry” хортой кодын тархалтыг зогсоох аргыг олсон гэж мэдэгдсэн боловч үнэн хэрэгтээ аюул оршсон хэвээр байна.
Одоогийн байдлаар дэлхийн 150 орны 200 мянга гаруй компьютерт халдварлажээ. Microsoft компани энэ асуудал үүссэнтэй холбогдуулан Засгийн газрууд энэ явдлыг “Сэрүүлэг” гэж үзэж, арга хэмжээ авах ёстой гэж мэдэгдсэн байна.
Учир нь WannaCry ердөө л эхлэл бөгөөд цаашид үүнээс ч дор хортой код, вирус илүү өргөн цар хүрээтэйгээр тархах аюул бий
Харин энгийн хэрэглэгчдийн хувьд кибер гэмт хэрэгтнүүд арга улам нарийсч байгаа тул үйлдлийн системээ байнга шинэчилж байх хэрэгтэй гэжээ.
Европын цагдаагийн албаны дарга BBC-д өгсөн ярилцлагадаа “Энэхүү хортой код нь нэг компьютероос нөгөө рүү сүлжээгээр дамжин халдварлах чадвартай учраас ийм их хэмжээгээр тархаж байна.
Хэдийгээр аюулгүйн шинжээчид түр зуурын арга олж, халдварыг удаашруулсан боловч одоо шинэ хувилбар нь гараад ирчихлээ” гэжээ.
Одоогийн байдлаар гэмт хэрэгтнүүд нийт 100 гаруй хэрэглэгчээс 15 биткойн буюу 26 мянган ам. доллартой тэнцэх хэмжээний барьцаа авсан байна.
WannaCry нэгэнт халдварласан бол сүлжээнд холбогдсон бусад компьютерууд мөн халдварлах боломжтой эсэхийг шалгаж, улмаар дурын host сонгож дахин шалгадаг учраас интернетээр хүртэл дамждаг аж.
АНУ-ын Үндэсний аюулгүйн байдлын агентлаг “Eternal Blue” гэж нэрлэсэн Microsoft-ын үйлдлийн систем дэх файл хуваалцах SMB протоколын цоорхойг хакерууд ашиглаж, ийм өргөн цар хүрээтэйгээр халдварыг тараасан юм.
Microsoft өнгөрсөн гуравдугаар сард MS17-010 нэртэй patch гаргасан бөгөөд дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэл олон нийтэд мэдээлээгүй.
Эдуард Снөүдэн дээрх асуудалтай холбогдуулан “Хэрвээ Үндэсний аюулгүй байдлын агентлаг хакеруудад энэхүү цоорхойг алдсаны дараа биш харин анх эмнэлгийн сүлжээнд нэвтэрч, цоорхойг илрүүлсэн үедээ олон нийтэд мэдэгдсэн бол ийм зүйл болохгүй ч байж болох байлаа” гэжээ.
Аюулгүйн шинжээчид өнгөрсөн Баасан гарагт анх гарч ирсэн хортой кодын “Унтраах товч”-ыг олсон боловч өөр шинэ хувилбарууд бас бий болсон нь аюул алга болоогүйг илтгэнэ.
Kaspersky Lab-ын аюулгүйн шинжээч Раиу “Анх илэрсэн унтраах товчтой хувилбараас гадна унтраах аргагүй хувилбар бас бий. Гол нь ийм шинэ хувилбарыг барьцаа нэхэж буй анхны хакерууд биш өөр хүмүүс хийсэн бололтой” гэжээ.
Энгийн хэрэглэгчдийн хувьд дараах алхмуудыг хийж өөрийгөө болзошгүй эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй:
- Үйлдлийн системээ шинэчилж, шаардлагатай patch-ыг татах
- Сайн чанарын Анти-вирусийн программ ашиглах
- Өөрийн хэрэгцээт файлуудаа байнга нөөцөлж, хадгалж байх.
Учир нь WannaCry ердөө л эхлэл бөгөөд цаашид үүнээс ч дор хортой код, вирус илүү өргөн цар хүрээтэйгээр тархах аюул бий. Тэр үед нь та л бэлтгэлтэй байсан цагт аюулаас хамгаалж чадна.