Бидний хувьд технологийн дэвшил, хөгжил гэх мэт үгс нь хэт холын санагддаг. Гэвч аливаа ахиц дэвшлийг жирийн иргэн ч сэтгэн бодож, хийж хэрэгжүүлж болдог гэдгийг Фройт Вандер Харст гэх эрхэм амьдралаараа батлан харуулж байна.
Гандантэгчилэн хийдийн ойролцоо хашаа, байшинд 10 гаруй жил амьдарч байгаа Фройт Вандер Харст хэмээх энэ эрхэмтэй бид өмнө нь гэр үйлдвэрлэлийн ярилцлагаараа танил болсон билээ. Түүний нүүдэлчдийн ашигладаг энгийн монгол гэрийг, суурьшмал амьдралтай иргэд хэрхэн удаан хугацаанд ашиглаж болохоор өөрчилсөн талаарх ярилцлагыг ЭНД дарж унших боломжтой.
Харин энэ удаа түүнтэй гэр хорооллын айлууд монгол гэр, байшин дотор ашиглах боломжтой үнэргүй жорлонгийн талаар болон яндангаас гарах утааны хорыг хэрхэн багасгаж байгаа туршлагынх нь талаар ярилцлаа.
БИЕ ЗАСАХ ГАЗРАА ГЭР ДОТРОО, ҮНЭРГҮЙГЭЭР ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ
Фройт Вандер Харст:
-Би Монгол гэрт 10 жил амьдарсан. Эхэндээ бусдын л адил гаднаа нүх ухаад модон жорлон ашигладаг байлаа. Гэвч Нидерландад жилийн 200 өдөр хуртай байдаг тул нүхэн жорлон амархан дүүрдэг юм. Мөн ус их үнэтэй учир ус бага зарцуулдаг, үнэргүй, гэр, байшин дотор ашиглах боломжтой жорлонгийн технологи судалж эхэлсэн.
Тэгээд www.de12ambachten.nl сайтаас санаа авч энэ жорлонг хийсэн. Жорлонгийн зардал ердөө 100 мянган төгрөгт багтана. Улаанбаатарт өвөл гадаа жорлонтой байх тун хэцүү шүү дээ. Энэ асуудлыг хялбар, хямд төсрөөр шийдэж чадсандаа баяртай байна. Олон айл энэ аргыг хэрэглээсэй" хэмээв.

-Энэ жорлонгийн зардалд юу юу багтаж байна?
-Дээр доороо хоёр хаалгатай модон хүрээ, өтгөний хувин, шингэн хуримтлуулах сав, жорлонгийн суултуур, гэрийн дотор байрлах агааржуулах хоолой, гэрийн гадна байрлах хар өнгийн агааржуулах хоолой, дарагч зэрэг багтана.
Нэгдүгээрт 10 литрийн багтаамжтай, дээрээ бариултай, доошоо нарийссан хэлбэртэй, ёроолдоо 30 мм-ийн шингэн гадагшлуулах нүхтэй хувинг амсраар нь модон хүрээнд байрлуулна. Хувинг чөлөөтэй авч байхын тулд модон хүрээнд дээшээ онгойдог нугастай хаалга байх хэрэгтэй. Энэ хаалганд жорлонгийн суултуур суулгах юм.
Хувингийн доор шингэнийг тосох зориулалт бүхий хавтгай сав тавина. Энэ савыг амархан татаж авах боломжтой хаалга хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ёроолдоо нүхтэй хувингаар шингэн гадагшилж доор байгаа саванд хуралдах юм.
Харин үнэрийг гадагшлуулахын тулд агааржуулах хоолой суулгах нүхийг модон хүрээний дээр буюу дээд хаалганы хажууд гаргана. Гэр, байшингийн гадна байрлах хоолой хар өнгөтэй байвал илүү сайн. Учир нь хар өнгө өөртөө дулаан шингээж авдаг тул өтгөнийг хатаах болон үнэрийг сороход их тустай.
Хувингийн дотор хийх уутыг заавал нүхлэх ёстой. Уутаа хувинтай барьцалдахаас сэргийлж тусгаарлагч бүхий хуванцар нүхтэй зүйл хувингийн ёроолд тавьбал зохилтой.
-Хэрэглэх зааврын хувьд?
-Хөнгөнөөр бие зассаны дараа зүгээр л таглана. Харин хүндээр бие зассаны дараа сонингийн цаас дээр нь тавиад дарагчаар дараад таглана. Ер нь жорлонгоо байнга таглах хэрэгтэй. Дотор байгаа үнэр зөвхөн агааржуулах хоолойн нүхээр гадагшилна.
-Дараа нь хуримталсан өтгөн, шингэнээ яадаг вэ?
-Манайх ам бүл хоёулаа тул шингэний сав долоо хоногтоо нэг, өтгөний сав хоёр юмуу гурван долоо хоногт нэг дүүрдэг юм. Гал тогоон дахь бохир ус дангаараа хөрсөнд их аюултай. Үүнийг бид хуримталсан шингэнтэй холиод далан луугаа асгадаг. Зуны цагт энэ нь бордоо болдог.
Харин хуримтлагдсан өтгөнийг дахин бүтэн уутанд хийгээд цаасан хайрцгаар баглаад хогонд ачуулдаг. Хэрэв их хэмжээний өтгөн бол газар тариалан эрхэлдэг хүмүүст зарах боломжтой гэж харж байгаа.
ЭНГИЙН ШҮҮЛТҮҮРЭЭР ЯНДАНГААС ГАРАХ ХОРТ УТААГ БАГАСГАЖ БОЛНО
Фройт Вандер Харст:
-Байшинд амьдардаг айл бүхэн ханын пийшинтэй байдаг. Ханын пийшингийнхээ агааржуулагч байрладаг буюу яндангийн хэсгийг өрөмдөж байгаад энгийн зэвэрдэггүй төмөр тор суурилуулж яндангаас гадагшлах тортог буюу хорт утааг шүүх боломжтой.
Өдөржингөө гал түлдэг бол шүүлтүүрийг өдөр бүр цэвэрлэх хэрэгтэй. Манайх өдөр тутамдаа нүүрс түлдэг энгийн л айл. Энэ аргыг ашиглаж гэр хорооллын айлууд хорт утааг багасгаж болно. Нэг удаагийн цэвэрлэгээнээс 2-6 грамм хөө тортог гардаг.
Доор зургийг хажуу тийш гүйлгэж дэлгэрэнгүй зааврыг харна уу.