Төрийн өндөр, дээд 236 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болголоо. Үүнд 2016 оны Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн сонгуулиар шинээр сонгогдсон, томилогдсон болон албан тушаал нь өөрчлөгдөн томилогдсон 149, тухайн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа 87 хүн багтжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны жилийн орлого 88.2 сая төгрөг байсан бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого нийлбэр дүнгээрээ 12.3 сая төгрөг болжээ. Мөн тэрбээр эзэмшилдээ хоёр орон сууцтай, зургаан компанид хувь эзэмшиж байна. Харин УИХ-ын дарга 2015 онд 39.5 сая төгрөгийн орлого олжээ.
Өөрийн эзэмшилд 145 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автомашин, нэг тэрбум 108.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий гурван орон сууц эзэмшиж байгаа аж. Засгийн газрын тэргүүний хувьд өнгөрсөн жилийн орлого нь 99.7 сая төгрөг байсан бөгөөд 141 сая төгрөгийн үнийн дүн бүхий дөрвөн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байна. Мөн гурван автомашиных нь үнийн дүн 219.7 сая төгрөг гэж мэдүүлжээ.
М.Дэлгэрмаа