Монголчууд бичиг үсэг хэрэглэж, улмаар номыг барлаж хэвлэн олшруулж ирсэн. Сүүлийн мянгаад жилд малчин нүүдэлчид суурьшмал соёлт олон улс үндэстнээс дутуугүй хэмжээний ном судар бичиж хэвлэсэн байна.
Монголд номыг модон бараар хэвлэдэг 762 газар байжээ. XVI-XIX зуунд модон бараар хэвлэсэн "Жамбалцанжод", "Алтангэрэл", "Банзрагч" зэрэг эртний ном судар, Бээжин, Өвөрлөгч хошууд, Буриад, Халхын болон Арвайхээрийн модон бараар үндэсний бичгээр барласан 80 гаруй ном, модон барын үзэсгэлэнг дэлгэнэ.
Үндэсний бичиг үсгийн баяр - 2017 үйл ажиллагааг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан Үнэт ховор номын музейдээ энэ сарын 4-8-ны өдрүүдэд залж, олон нийтийн хүртээл болгох юм.