Нийслэлд жил бүрийн зун орон сууцны айлуудын халуун усыг хаадаг технологийг энэ жил “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК өөрчлөхөөр болов.
Иргэд метр квадратаар дулааны мөнгө төлдгийг болиулж тоолуурт шилжүүлнэ. Ингэснээр хэрэглэгч дулааны эрчим хүчийг хэрэгтэй үедээ авч хэрэггүй үед хаах боломжтой төдийгүй хэрэглэсэн дулааны мөнгөө л төлдөг болох юм.
Уг ажлыг хэрэгжүүлэхийн тулд энэ зун наадмын дараачаас наймдугаар сарын 25-ныг хүртэл зөвхөн угсармал орон сууцны халуун усыг хаана. Гэхдээ олон хоногоор бус дөрөв хоногоор хэсэгчлэн хаах аж.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 2016 онд онд тус байгууллага нь 2,5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ орлогынхоо тодорхой хувийг Хан-Уул дүүрэг Яармаг орчмын уурын зуухаар халдаг сургууль, цэцэрлэг болон 180 ортой хүүхдийн эмнэлгийг төвийн дулааны шугам сүлжээнд холбохоор төлөвлөжээ. Энэ ажлыг ирэх есдүгээр сарын 15-ны дотор хийж гүйцэтгэнэ гэж тус компанийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир хэллээ.
“Улаанбаатар дулааны сүлжээ” компани ирэх жил Азийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Баянхошуу орчмын аж ахуйн нэгжийн 33 бичил уурын зуухыг төвлөрсөн дулаанд холбох юм байна. Ингэснээр III, IV хорооллын хэмжээний орон сууц байгуулах эрчим хүчний эх үүсвэр бүрдэнэ гэж мэргэжлийн хүн тайлбарлав.
Л.Булганчимэг