Төрөөс баримтлах 2017 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд валютын захын дэд бүтцийг хөгжүүлэх талаар тодорхой заалт тусгасан. Үүнийг Монголбанк ажил болгож, банк хоорондын валютын цахим арилжааны талбарыг нэвтрүүллээ. Тодруулбал, валютын захын ил тод, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх шинэ тогтолцоог өчигдөр албан ёсоор нээв. Манай улсад өмнө нь банк хоорондын валютын арилжааны нэгдсэн талбар гэж байгаагүй. Үүнээс шалтгаалаад зах зээлд мэдээллийн зөрүүтэй байдал бий болдог байсан. Тэгвэл энэ байдлыг төв банк өөрчилж, оролцоог нэмэгдүүлэхээр шийдсэн нь энэ. Валютын дотоодын зах төвлөрөл ихтэй.
Валютын ханшид зориудаар нөлөөлөх боломж хумигдлаа
Захын ханш тогтох үйл явцыг илүү нээлттэй болгох цахим арилжааны талбар ийнхүү ажиллаж эхэллээ. Монголд валютын дотоодын захын арилжааны дэд бүтэц төдийлэн сайн хөгжөөгүй. Өөрөөр хэлбэл, захад оролцогсод валютын ханш хэд байна вэ гэдгийг үндсэндээ “Найман шарга” дээрх ченжүүдийн үнээр төсөөлж, харж ирсэн билээ.
Гэтэл “Найман шарга” дотоодын валютын захад маш бага жин эзэлдэг. Ийм мөртлөө энэ зах дээрх хөдөлгөөн нийт захын оролцогчдод томоохон нөлөө үзүүлж байсныг төв банк валютын ханшийн нэгдсэн систем рүү шилжүүллээ. Үүний үр дүнд валютын захад оролцогсдын мэдээллийн тэнцвэртэй байдал хангагдаж байна. Ингэснээр ханш бодитой тогтох, цөөн хүн валютын ханшид зориудаар нөлөөлөх буюу спекуляци хийх нөхцөл боломж хумигдлаа.
Валютын захад оролцохыг хүссэн хүн бүрт мэдээлэл авах эрх нь баталгаажлаа. Арилжааны нэгдсэн системийн ерөнхий удирдлага Монголбанкинд төвлөрөх аж. Тоймлон хэлбэл, валют арилжааны нэгдсэн мэдээллийн төв бий болж байна. Үүнийг биржийн систем гэж ойлгож болох юм. Нийлүүлэлт талдаа хэдий хэмжээний валютыг ямар ханшаар авах гэж байна, эрэлт талдаа хэдий хэмжээний валютыг ямар ханшаар хэн авахыг хүсэж байгаа гэсэн нэгдсэн мэдээлэл одоо ил тод болох учиртай. Тодруулбал, валютын захын эрэлт, нийлүүлэлт хоёр талаасаа ингэж уулзсанаар ханш бодитой тогтох нөхцөл бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, валютын зах “шилэн” дансны гүйлгээ шиг ил болно гэсэн үг.
Монголбанкны хувьд 2009 оноос хойш валютын дуудлага худалдааг арилжааны банкуудын дунд зохион байгуулж ирсэн. Дуудлага худалдаанд банкуудын ирүүлэх саналаас валютын зах дахь илүүдэл эрэлт, нийлүүлэлтийн мэдээлэл үндсэндээ харагддаг. Үүнийг анх эхлүүлэхдээ “Түр зуурын хэрэгсэл” гэж үзэж байсан бөгөөд 2010 он гэхэд банк хоорондын валют арилжааны нэгдсэн платформтой болно гэж төлөвлөж байсан юм. Төв банкны гадаад валютын дуудлага худалдаа нь өнөөг хүртэл валютын захын эрэлт, нийлүүлэлтийн мэдээллийг түгээх гол хэрэгсэл хэвээр. Гэвч энэ нь өнөөгийн нөхцөлд тийм ч хүртээмжтэй байж чадахгүй байна. Тиймээс дэлхийн улс орнуудад түгээмэл хэрэглэдэг валют арилжааны нэгдсэн биржийн эхлэл өчигдөр биелэлээ жинхэнээсээ оллоо.
Санхүүгийн үүсмэл хэрэгслүүд хөгжих таатай орчныг бүрдүүлнэ
Валютын арилжааны нэгдсэн талбар бий болсноор мэдээллийн зөрүүтэй байдал арилах юм. Гол нь нэгдсэн системтэй болчихоор зах зээлд оролцогчид ямар ханшаар хэдий хэмжээний валютыг зарах болон худалдан авах эрэлтийн мэдээллийг шуурхай харах боломж гарна. Энэ нь хөрвөх чадвар өндөртэй валютын захыг бий болгох ач холбогдолтойг Монголбанкны Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа тэмдэглэсэн юм.
Мэдээллийн тэгш байдал хангагдаж байгааг дээр дурдсан. Ингэснээр зах зээл дээр өрсөлдөөнт орчин үүснэ. Тэр хэрээр зах зээлд оролцогчид нэмэгдэж, валютын ханшийн тухай хүлээлт ч харилцан адилгүй байх нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Энэ нь цаашлаад санхүүгийн үүсмэл хэрэгслүүд хөгжих таатай орчныг бүрдүүлэх боломж олгох давуу талтай аж. Үүсмэл хэрэгслийн зах зээл хөгжихийн хэрээр зах зээлд оролцогчид ханшийн эрсдэлээ удирдах боломж нэмэгдэх юм. Валютын захын дэд бүтцийг хөгжүүлснээр бүх банкууд тэгш оролцох аж. Тэрчлэн аж ахуйн нэгжүүд арилжааны банкаар дамжуулан арилжаанд оролцох боломжтой болно.
Б.Баяртогтох