Элэгний өвчлөл иргэдийн анхааралд орсноор эрт үедээ оношлогдох чадамж нь сайжирсан гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн хэлж байна.
Өөрөөр хэлбэл жилд 30 орчим хүнийг эрт үед нь оношилдог байсан бол одоо энэ тоо 500-600-д хүрээд байгаа аж. Энэ нь эмчилгээний чанар, үр дүнг сайжруулах боломж гарч байна гэдгийг тэрбээр онцолж байна.
Элэгний өвчлөлийн талаар мэдээллийг олон нийтэд хүргэж Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан нь зөв зүйтэй ажил боллоо гэдгийг Ж.Чинбүрэн хэлж байсан юм.
2016 оны тоо баримтаар жилд 2100 гаруй хүн элэгний хавдраар шинээр өвчилсөн байна
Тэрбээр, “Элэгний хорт хавдар зөвхөн хавдар биш хажуугаар нь хатуурал гэсэн хоёр өвчний талаар яригддаг учраас эмчилгээний тактикийн хувьд суурь өвчнөөс хамаардаг. Тиймээс элэгний хатуурал, хавдартай хүмүүст элэг шилжүүлэн суулгах асуудал тулгамдаад байсан. Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголдоо үнэ төлбөргүй хийхээр болж байгаа нь энэ төрлийн хагалгааг улам дэлгэрүүлэх, хөгжүүлэх боломжийг нээж байна. Аливаа ажил үе шаттай. Тиймээс энэ бол зөвхөн гараа гэж ойлгох хэрэгтэй” гэлээ.
2016 оны тоо баримтаар жилд 2100 гаруй хүн элэгний хавдраар шинээр өвчилсөн байна. Нийт шинээр өвчилсөн хүмүүсийн 16 хувь нь мэс засалд ордог байна.
Сүүлийн арван жилд элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл элэгний өмөн, хатуурлын улмаас жилд дунджаар 2600 хүн нас барж байна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Энэ нь дэлхийн дунджаас зургаа дахин их үзүүлэлт.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирүсийн архаг халдвартай 400 мянга орчим хүн байх магадлалтай.