УИХ-аас 2016 онд хэд хэдэн хуулийн төслийг шинэчлэн баталж, нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний зэрэгцээ шинэ хуулиуд өргөн барьсан бөгөөд энэ оны нэгдүгээр сарын сарын 1-нээс зарим нь хэрэгжиж эхэлнэ. Ямар ямар хуулиуд ирэх оноос мөрдөгдөж эхлэх талаар мэдээлэл хүргэж байна.
ОРГАНИК ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ХЭРЭГЖИНЭ
Энэ хуулиар органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулна. Хуулийн төслийн хамрах хүрээг органик хөдөө аж ахуйн гаралтай хүнс, боловсруулаагүй түүхий эд бүтээгдэхүүн, байгалийн ургамал ашиглаж үйлдвэрлэсэн хүнс, мал амьтны органик тэжээл, органик бордоо, таримлын үр, суулгацад хамаарахаар тодорхойлжээ.
Органик хүнсний тухай хуулиар зохицуулсан зарчмын гол асуудлуудыг дурдвал:
- Орцын 90 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай хүнс, тэжээл, бордоог Монгол улсад органикт тооцохоор хуульчилжээ.
- Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, монгол болон гадаад хэлээр бичигдсэн “органик”, “байгалийн цэвэр” “байгалийн гаралтай цэвэр” гэсэн үгийг хэрэглэх болон хэрэглэж, сурталчилахыг хориглосон нөхцөл, шаардлагыг тодорхойлж, хуульчилсан байна.
- Органик үйлдвэрлэлд хуулиар зөвшөөрөгдсөнөөс өөр бодис хэрэглэх, айл өрх болон үйлдвэр, аж ахуйн газрын бохир, хот суурины цэвэрлэх байгууламжийн лаг, эсээр үржүүлэх /клонинг/ аргаар гарган авсан мал, амьтан, тэдгээрийн үр төл, хувиргасан амьд организм, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, өсөлтийн даавар ашиглах, цацрагийн боловсруулалт хийхийг хоригложээ.
- Органик үйлдвэрлэл болон органик хүнс, тэжээл, бордоог а) Монгол улсын эрх бүхий байгууллагаар итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага, б) Монгол улсад бүртгэлтэй, гадаад улсын итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага, в) үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад талууд хамтран баталгаажуулж, энэ талаар холбогдох байгуулллагад мэдээлэхээр үүрэгжүүлэв. Мөн баталгаажуулалтын байгууллагын эрх үүрэг, хариуцлагыг хуульчилж өгөв. Органик үйлдвэрлэлийн болон органик хүнсний баталгаажуулалтад аж ахуйн нэгж, байгууллага сайн дурын үндсэн дээр хамрагдах бөгөөд баталгаажуулалтын зардлыг үйлдвэрлэгч өөрөө хариуцах тул улсын төсөвт ачаалал үүсэхгүй.
- Органик хөдөө аж ахуйн гаралтай хүнс, боловсруулаагүй түүхий эд бүтээгдэхүүн, байгалийн ургамал ашиглаж үйлдвэрлэсэн органик хүнс, мал амьтны органик тэжээл, органик бордоо, таримлын үр, суулгацыг үйлдвэрлэх, баталгаажуулах, худалдах, импортлох, хяналт тавих үндсэн зохицуулалтыг тусгажээ.
- Малчин, тариаланч зэрэг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь органик үйлдвэрлэлийн үндсэн зарчимд нийцүүлэн органик үйлдвэрлэлд хэрхэн шилжих, органик үйлдвэрлэл эрхлэгчид тавигдах үндсэн шаардлага, эрх үүргийг тодорхойлж өгсөн байна.
- Органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх болон хүнс үйлдвэрлэхэд тавигдах шаардлага, хэрэглэх бодис, органик орц найрлагыг тооцох, хамтын баталгаажуулалтын талаарх журам, жагсаалт, аргачлалыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэх эрхийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгохоор зохицуулжээ.
- Баталгаажуулалтын байгууллага, органик үйлдвэрлэлд бүрэн болон хэсэгчлэн шилжсэн, шилжиж чадаагүй үйлдвэрлэл эрхлэгч, баталгаажуулалт нь хүчингүй болсон үйлдвэрлэл эрхлэгч, экспорт болон импортын органик хүнс, органик хүнсийг экспортлох болон импортлох үеийн хяналт, шалгалтын талаарх мэдээллийг харилцан солилцох, мэдэгдэх, бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлэх байгууллагыг тодорхойлсон юм.
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ӨНӨӨДРӨӨС ДАГАЖ МӨРДӨНӨ
УИХ-аас 2015 оны тавдугаар сарын 29-ний өдөр баталсан Хууль тогтоомжийн тухай хуулийг 2016 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөхөөр байсан.
Гэвч хуулийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, хуульд заасан аргачлал, журмыг батлах зэргээр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажпыг хангах үүднээс 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хуулийг дагаж мөрдөх хугацааг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдөр болгосон.
Хууль тогтоомжийн тухай хууль нь хууль тогтоомжийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн болон хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх зэргээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох үйл явцыг хангахад ач холбогдолтой аж.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ ХОЁРДУГААР САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИНЭ
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг арванхоёрдугаар сарын 22-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батласан билээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөнө.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэд хэдэн онцлогтой болжээ. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль сурталчлаад, энэ талаар сургалт мэдээлэл явуулаад байхад зөрчил гаргасан анхны тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Харин удаа дараагийн үйлдэл гаргавал үүнийг гэмт хэрэг гэж үзэн албадах буюу холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Түүнчлэн уг хуулиар эхнэр нөхөр, үр хүүхдийн хоорондын харилцааг зохицуулах төдий бус хамтран амьдрагчид, салсан гэр бүлийн асуудлыг ч хөндөж хамрах хүрээг нь өргөжүүлсэн. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн талаархи мэдээллийн сувгуудыг тэлэх, тэр дундаа хөршийн үүргийг тодорхойлж, удаа дараагийн гэмт үйлдлийг мэдээлээгүй айл хөршид хариуцлага тооцохоор болсон. Цаашлаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хамтарсан баг хэрхэн ажиллах бүх зохицуулалтыг тодорхой болгожээ.