Монгол цэргийн өдөр, Үндэсний зэвсэгт хүчний 96 жилийн ой, Чингэлтэй дүүрэг үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан “Тусгаар тогтнолын эзэд” ёслолын ажиллагаа өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд боллоо.
Уг хүндэтгэлийн ёслолд БСШУС Ж.Батсуурь болон Чингэлтэй дүүргийн удирдлагууд оролцлоо.
Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад батлан хамгаалахын хууль тогтоомжийн талаар зохих мэдлэг олгох, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх зорилготой, цэрэг спортын “Дөл“ тэмцээн болж, амжилттай оролцсон Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сурагчдын багт шагнал гардуулав.
Тэмцээнд 24 дүгээр сургууль нэгдүгээр байр эзэлж, дэд байранд 23 дугаар сургууль, гуравт 72 дугаар сургууль тус тус орсон байна.
“Энэ тэмцээнд оролцохын тулд бид маш их бэлтгэл сургуулилт хийдэг. Тиймээс цэрэг хүний сэтгэлзүйн хат тэвчээрийг бага ч гэсэн мэдэрч, суралцсан. Цэрэгт явах хүсэл ч улам их төрсөн” гэж нийслэлийн 24 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Б. Төгөлдөр сэтгэгдлээ хуваалцлаа.
Дөл тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн 24 дүгээр сургуулийн баг тамирчдад сая төгрөгийн мөнгөн шагнал шилжин явах цом, алтан медалийг БСШУС-ийн сайд Ж. Батсуурь, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон дүүргийн бусад удирдлагууд гардуулан өглөө.
“Энэхүү тэмцээн нь хүүхэд багачуудыг хүмүүжүүлэх, эх орноо хүндлэн бахархах төлөвшил олгодог чухал арга хэмжээ юм. Тиймээс уралдааныг жил бүр аймаг нийслэлийн сургуулиудын дунд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ ажлыг яамны зүгээс сургуулиудын сургалтын хөтөлбөрт нь тусгаж өгдөг” хэмээн БСШУС-ын сайд Ж. Батсуурь ярилаа.
Мөн ойрын хугацаанд ОХУ, Хятад улсад тэтгэлгээр суралцах сурагчдын сонгон шалгаруулалт болно гэдгийг боловсролын сайд онцолсон юм.
“Эх орон тусгаар тогтнолын эзэд” хүндэтгэлийн ёслолын төгсгөлд Чингэлтэй дүүргийн сурагчид тангараг өргөж, зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагчид жагсаалын үзүүлэх тоглолт, цэргийн 150 дугаар ангийн алба хаагчид гар тулааны үзүүлэх тоглолтыг хийж сонирхуулав.
Г. Ариунзул