АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Германы канцлер Ангела Меркель нарын анхны уулзалт энэ сарын 18-нд Вашингтонд болсон юм. Тус уулзалтын дараа АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трамп өөрийн твиттер хуудаснаа "АНУ болон НАТО Германы аюулгүй байдлыг хангахын тулд их хэмжээний санхүү зарцуулсан. Берлин бидний хохирлыг барагдуулах ёстой" гэж жиргэжээ.
Энэ удаагийн уулзалтын гол сэдвүүдийн нэг нь АНУ НАТО-тай цаашид хамтран ажиллах уу гэдэг байлаа. Трамп НАТО-гийн санхүүжилтэд ихээхэн анхаарлаа хандуулж буй юм. Тэрбээр НАТО-гийн гишүүн орнууд Америкийн хандиваар хөгжин цэцэглэж буй таагүй холбоотнууд хэмээн үздэг юм. НАТО-гийн гишүүн орнуудын дийлэнх нь шаардлагатай хэмжээнээс бага буюу ДНБ-ийхээ хоёрхон хувийг батлан хамгаалах салбартаа зориулдаг.
Трамп үүнд сэтгэл хангалуун бус байгаагаа удаа дараа илэрхийлсээр ирсэн. АНУ адилхан хөрөнгө мөнгө гаргахгүйгээр Европ болон Азийн орнуудыг цаашид хамгаалахгүй. Холбоотнууд нь нутаг дэвсгэртээ америкчуудыг байлгасныхаа төлбөрийг төлж чадахгүй бол тэндээс гарахыг хүртэл мэдэгдэж байсан юм.
Харин үүний хариуд Германы канцлер Ангела Меркель 2024 он гэхэд ДНБ-ий хоёроос дээш хувийг батлан хамгаалахын салбартаа зарцуулна хэмээн амлав.
Түүнчлэн уулзалтын үеэр талууд Минскийн гэрээний хэрэгжилт, НАТО, “Исламын улс” алан хядах бүлэглэлийн эсрэг тэмцэл, олон улсын худалдааны бодлого зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвээр байр суурь солилцжээ.