gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     9.27
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 14
Зурхай
 9.27
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 9.27
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

10-70 мянган хүн гүйдэг шөнийн марафоноор дэлхийн хотууд замын хөдөлгөөнөө хэрхэн зохицуулдаг вэ?

Б.Мөнхчимэг
Нийгэм
1 цаг 54 минутын өмнө
Twitter logo
Б.Мөнхчимэг
Twitter logo
Нийгэм
1 цаг 54 минутын өмнө
10-70 мянган хүн гүйдэг шөнийн марафоноор дэлхийн хотууд замын хөдөлгөөнөө хэрхэн зохицуулдаг вэ? Гэрэл зургийн эх сурвалж: ulaanbaatar.mn

Улаанбаатар хотод анх удаа олон улсын шөнийн гүйлтийг зохион байгууллаа.

Энэ удаагийн марафонд нийт 9 мянга орчим хүн оролцжээ. Нийслэлийн зүгээс тус арга хэмжээг автомашины хэрэглээг бууруулах, иргэдийг идэвхтэй хөдөлгөөн болон эрүүл амьдралын хэв маягт уриалах, гүйлтийн спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой хэмээн тайлбарлаж байна.

Гэвч марафонд гүйгчдийн хувьд спортын баяр байсан ч замын хөдөлгөөнд оролцсон иргэдийн хувьд өөр дүр зурагтай байв. Зам хаасны улмаас 3-4 цаг түгжирсэн иргэдийн бухимдал цахим орчинд тасралтгүй хөвөрч байна. Энэ нь ийм хэмжээний хотын арга хэмжээг иргэдийн өдөр тутмын амьдралд хүндрэл бага учруулахаар хэрхэн төлөвлөх вэ гэсэн асуудлыг хөндөж байна.

Тэгвэл олон жилийн туршлагатай хотууд 10 мянгаас 70 мянга давсан оролцогчтой шөнийн марафонуудыг хэрхэн амжилттай зохион байгуулдаг жишээг хуваалцъя. 

СИНГАПУРТ ЗАМЫГ БҮХЭЛД НЬ ХААХЫН ОРОНД ЗӨВХӨН НЭГ ЭГНЭЭГ ХААСАН

Сингапурт марафоны замыг гүйгчдийн урсгал өнгөрсөн хэсгийг аюулгүй болсон даруйд нь үе шаттайгаар нээдэг. Мөн уулзваруудад тусгай зохицуулагч ажиллуулж, жолооч нарт зорчих маршрутыг нь чиглүүлдэг. 2019 оны оройн марафоны дараа ийм зохицуулалтыг сайжруулах арга хэмжээг авч, 500 туслах цагдаагийн ажилтан гол уулзваруудад ажиллуулдаг гэнэ. 
Одоо ч зам бүрийн хаалтын хугацааг тусад нь гаргадаг. Жишээлбэл, 2025 оны марафонд зарим зам 00:01–07:30, зарим нь 00:01–12:30 хүртэл хаагдсан бол зарим замыг бүхэлд нь хаахын оронд зөвхөн нэг эгнээг хаасан байна.

ВЬЕТНАМД УРАЛДААНЫ ЗАЙ БҮРИЙН МАРШРУТЫГ ӨӨР ӨӨР ХУГАЦААНД ХААДАГ

Ханойн VnExpress Marathon Hanoi Midnight-д 5, 10, 21, 42 км-ийн замуудыг тус бүрээр нь төлөвлөж, хаах болон нээх цагийг тусад нь тогтоодог.
Тухайлбал, 2025 оны марафонд:
- 5 км: 01:30 эхэлнэ → 02:45-д замын хаалт дуусна
- 10 км: 01:00 эхэлнэ → 03:00-д хаалт дуусна
- 21 км: 02:00 эхэлнэ → 05:30-д хаалт дуусна
- 42 км: 00:05 эхэлнэ → 06:20-д хаалт дуусна.  
Өөрөөр хэлбэл марафон дуустал бүх зам хаалттай биш. Богино зайны гүйлтийн маршрут дуусмагц тухайн хэсгийн хөдөлгөөнийг эрт сэргээдэг.

ЛАС ВЕГАС: ЗАМ БҮРИЙГ ӨӨР ӨӨР ЦАГТ ХААЖ, ГҮЙГЧИД ӨНГӨРСНИЙ ДАРАА НЭЭДЭГ

Лас Вегасын Rock ’n’ Roll Running Series-ийн шөнийн уралдааны үеэр маршрутын гудамж, хэсэг бүрд тусдаа хаах болон нээх цаг тогтоодог. Мөн марафон дуустал замыг бүхэлд нь хаах биш сүүлчийн гүйгч тухайн хэсгийг өнгөрмөгц замын тоног төхөөрөмжийг авч хөдөлгөөнийг үе шаттайгаар сэргээдэг байна. Жишээлбэл, 2026 оны уралдаанд замын зарим хэсгийг 14:00 цагт хаасан бол гүйгчид өнгөрсний дараа 20:30 гэхэд нээж, үлдсэн хэсгийг 21:45, 22:30, 23:00 цагт  нээхээр төлөвлөжээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан