Зүун Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээний гурав дахь өдөр Монголын шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тамирчид Макаогийн багийг хожин анхны ялалтаа авлаа. Бүсгүйчүүд Макаог 3:0-ээр илүүрхэн хожсон бөгөөд энэ тоглолтод ихэнх нөөц тоглогчоо туршиж амжлаа. Ингэснээр манайхан өнөөдөр хагас шигшээд өрсөлдөх эрх авсан ба Японы хүчтэй багтай тоглох юм. Япончууд Тайвань, Хонконг, Буриадын багийг зовох юмгүй 3:0-оор хожсон билээ. Хэрвээ тэднийг хожих аваас манай баг аваргын төлөө БНХАУ, Буриадын багуудын хожсонтой нь тоглоно.
Харин ОУХМ М.Алтангэрэл ахлагчтай эрэгтэйчүүдийн баг Макаогийн залуусыг зүдэрч байж буулгаж авлаа. Тэд таван үе ширүүн тэмцэлдсэний эцэст Э.Сайнбилэгийн хүчтэй довтолгооны ачаар хожил авч чадсан. Харамсалтай нь манайхан өчигдөр Буриадын эрчүүдэд тавдугаар байрын төлөө 3:0- ээр бут ниргүүлжээ. Өмнөх тоглолтын баатар Э.Сайнбилэгийн довтолгоо хаалтанд орсноор манайхан хожигдолд хүлээсэн. Одоо тэд долдугаар байрын төлөө Хонгконг, Макаогийн хожигдсонтой бямба гаригт тоглох юм. Өчигдөр медалийн төлөө тоглох эрхгүй болсон багуудын тоглолт болж өнгөрсөн.
А.Түмээ