gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     8.29
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 18
Зурхай
 8.29
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 8.29
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зөвлөгөө: Амарч байхдаа амжуулах арван ажил

Б.Эрдэнэчимэг
Эрүүл мэнд
2025-08-25
0
Twitter logo

Зун дуусав. Сайхан Монгол орны налгар зун биднээс нүүрээ буруулж,  намрын сэрүү орлоо. Хүүхдүүд, оюутнуудын хичээл хэдхэн өдрийн дараа эхэлнэ. Амралт дуусахаас өмнө амжуулах ажлууд юу билээ? Амралт дөнгөж эхлэхэд төлөвлөсөн ажлуудаа Та бүгдийг нь дуусгасан уу?  

НОМ УНШИХ  

Хүн бүр амралтаараа ном уншихаар төлөвлөдөг. Зарим нь биелүүлж, зарим нь санасандаа хүрч чаддаггүй. Эсвэл зүгээр л мартчихдаг. Амралт дөнгөж эхлэхэд бидэнд хангалттай цаг байгаа мэт санагддаг ч нэг мэдэхэд амралт дууссан байдаг шүү дээ.  

Миний хувьд КОСМОС хэмээх шинжлэх ухаан, танин мэдэхүйн номыг уншсан. Америкийн эрдэмтэн Карл Саганы 45 жилийн өмнө бичсэн энэ номыг контент бүтээгч А.Доржпалам найзтайгаа хамтран орчуулжээ. Энэ ташрамд шинжлэх ухааны түүхээр аялуулах энэ номын орчуулагчдад талархал илэрхийлье.         

ХӨДӨӨ ЯВАХ  

Хотод төрж өссөн, хөдөө хамаатангүй хүмүүсийн хамгийн хэцүү улирал нь зун гэхэд болно. Нийгмийн цахим сүлжээгээр дүүрэн хөдөөгийн зураг хөвөрч, хөөрхий хотынхон найзуудынхаа айраг, ааруул, уул толгодын зургийг  атаархангуa харцгаадаг.  

Гэвч  хотынхон буюу аль нэг аймаг сумын нутгийн зөвлөлд хамаардаггүй хүмүүс ч хөдөө явах боломжтой болсоор байна. Шинээр авто замууд тавьж, дотоодын аялал жуулчлал тэлсээр байгаа тул хүссэн хүн бүр дуртай нуурынхаа эрэгт амрах боломжтой.  

ХООЛ ХИЙЖ СУРАХ    

Хэрэв та хоол хийж сурмаар эсвэл шинэ хоол хийж туршмаар байгаа бол “ГЭРТЭЭ ТОГООЧ” цэст 40 өөр хоолны жор бий. Пицца, шөл, зууш, амттан болон франц, итали хоолыг хэрхэн хийх, ямар орц хэрэгтэйг ТАНД видеогоор тайлбарлан харуулсан.  

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛД БЭЛДЭХ 

Дүрэмт хувцасны худалдаа эхэлжээ. Есдүгээр сарын 1-нээс өмнө аав ээжүүд хүүхдүүдийн дүрэмт хувцас, цүнх, хэрэгсэлд багагүй мөнгө зарцуулдаг. Уг нь хичээлийн шинэ жил бүрээр заавал шинэ хэрэгсэлтэйгээр сургуульд орох албагүй юм. Иймд хэрэв чиний цүнх, хичээлийн хэрэгслүүд хуучраагүй бол өмнөхөө ашиглан, аав ээжийнхээ мөнгийг хэмнээрэй.         

ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРЧ, ЭРТ ИЛРҮҮЛЭГТЭЭ ОРОХ 

Эрүүл мэнд хамгаас чухал. Хэдийгээр та сайхан амарч, дархлаагаа сэргээсэн ч эрүүл мэндийн үзлэгт тогтмол орох нь чухал. Учир нь юу ч тогтмол байдаггүй.   

Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамруулах ажил  2022 онд орон даяар эхэлсэн. Эрт илрүүлэг нь зорилтот насны бүлэгт чиглэсэн, хувь хүний анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэх, эмнэл зүйн үзлэг, багажийн болон лабораторийн шинжилгээнд үндэслэн дүгнэлт өгөх, зөвлөгөө, мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад оношийг нь тодруулахаар илгээх, хянах цогц үйл ажиллагаа юм. 
 
Нийт 1.5 сая хүн эрт илрүүлэгтээ оржээ. Тэдний 43 хувь нь эрэгтэйчүүд, 56 хувь нь эмэгтэйчүүд байна.  

                  УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ ВАКЦИНАА ХИЙЛГЭСЭН ҮҮ?  

Манай улсад умайн хүзүүний хорт хавдраар жил бүр 500 орчим эмэгтэй оношлогдож байна. Тэдний 40 орчим хувь хожуу шатандаа оношлуулдаг. Эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын өвчлөлийн хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн нас баралтын шалтгааны гуравдугаарт энэ хавдар орсон гэхээр маш их тархсан гэсэн үг юм.  
 
ДЭМБ-аас дорвитой арга хэмжээ авахгүй бол Монголд 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын шинэ тохиолдол 22 хувиар өсөхийг анхааруулсан. 
 
Иймд 11-ээс дээш насны охид, хөвгүүдийг вакцинд хамруулж байна. Танай хүүхэд сургуульдаа энэ вакциныг хийлгэсэн байж мэднэ. Хэрэв хийлгээгүй бол та 11-ээс дээш насны  хүүхэдтэйгээ хамт өрхийн эмнэлэгт очоод, энэ вакциныг үнэ төлбөргүй хийлгээрэй.    

УЛААНБУРХНЫ ХАЛДВАР БУУРААГҮЙ Л БАЙНА 

Улаанбурхан маш хурдан тархдаг өвчин. Иймд хүн амын 95-аас дээш хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байх хэрэгтэй. Хэрвээ энэ түвшинд хүрээгүйн бол өвчлөл дахин гарах үед дэгдэлт үүсч, олон хүн өвдөх эрсдэлтэй.  
 
Энэ сарын 21-ний байдлаар 13 375 хүн халдвар авчээ. Тэдний 9700 нь 0-14 насны хүүхдүүд. Иймд та өрхийн эмнэлэгтээ хандаж, хүүхдэдээ улаанбурханы эсрэг вакцин тариулаарай. Учир нь энэ халдвар сургууль, цэцэрлэгийн орчинд хурдан тархах эрсдэлтэй.         

АЖИЛ, ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ   

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Сурагчид, оюутнууд юу бодож байна даа? 

2025-2026 оны хичээлийн жилээ үр бүтээлтэй, өмнөхөөс илүү амжилттай дуусгахын тулд одооноос төлөвлөгөө гаргаарай. Ямар хичээлүүд сонгох, ямар ур чадвараа түлхүү хөгжүүлэх талаар ангийн багш, найз нөхөдтэйгээ зөвлөлдөөрэй. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаа чухал тул ямар дугуйланд явах, гадаад хэлний мэдлэгээ хэрхэн сайжруулах, сайн дурын ажил хийх, эсэхээ шийдэхийг зөвлөж байна. Чамд  амжилт хүсье.  

АЯЛАХ  

Танд амралтын цөөн хоног үлдсэн, мөнгө үрмээргүй байгаа бол дотоодод аялах боломжтой. Нийслэлийн эргэн тойронд Хустайн нуруу, Аглаг бүтээлийн хийд гэх мэт сайхан газрууд бий. Мөн говийн аймгуудад  23-23 градусын дулаан байна.      

Монголд намрын эхэн сар ирж байгаа ч дулаан уур амьсгалтай Турк, Хятад, Вьетнам руу аялах хүмүүс олон болсон. Ханон-Халон бэй рүү найман өдөр аялахад 3.5 сая төгрөг, газрын диваажин Хайнан руу 2.1 сая, казинотой аялал бол 2.9 сая төгрөгийн үнэтэй.  

        ШИНЭ ЗҮЙЛ ТУРШИХ  

Сохор болзоонд явах, шүхрээр буух, нисдэг тэрэг түрээслэх, голд завьтай аялах, ямар нэг сургалтад суух, дарс шиэнгээ зураг зурах  гэх мэтээр адал явдал эрэлхийлэгчид, шинийг туршигчид олон.    

Улаанбаатараас 75км зайтай, Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Сөгнөгөрийн ам гэх гол ус, хад хавцал, ой, булаг рашаан гээд бүгд орших байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газар  руу хийдэг аялал бий.  
 
400 метр өндрөөс уулын шүхрээр нисэх, таван км морин аялал (Түшээ гүний хад үзэж ходоод,сахарын рашаан уух) 40 метр өндөр хаданд авирч олсоор буух гэх мэт олон сорилтыг нэг удаад туулах боломжтой.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан