gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     8.23
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 19
Зурхай
 8.23
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 8.23
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Миний санал болгох кино: "Farewell My Concubine"

А.Анужин
Миний санал болгох кино
Өчигдөр
0
Twitter logo
А.Анужин
0
Twitter logo
Миний санал болгох кино
Өчигдөр
Миний санал болгох кино: "Farewell My Concubine" "Одмөндөр" сувгийн хөтлөгч Д.Уранчимэг

Кино үзэх дургүй хүн гэж байхгүй. Кофе уунгаа, хоолоо идэнгээ, ажлын дараа, унтахын өмнө, замд түгжрэхдээ ч киногоо үздэг хорхойтнууд бидний дунд зөндөө бий. Хүн бүрийн сонирхол өөр. Үздэг арга барил, дуртай сэдэв, таашаадаг хэлбэр ондоо.

Гэхдээ нэг л асуудалтай ижилхэн тулгардаг нь шинэ киноны сонголт. Амралтын өдрүүдэд найз нөхөд, гэр бүлийнхэнтэй тухлан үзэх киног танд санал болгож байна. Миний санал болгох кино булангийн энэ удаагийн дугаарт "Одмөндөр" сувгийн хөтлөгч Д.Уранчимэг оролцлоо.

Нэр: Д.Уранчимэг
Эрхэлж буй ажил: "Одмөндөр" сувгийн хөтлөгч, сэтгүүлч
Сошиал хуудаснууд: Uranchimeg Dorjpurev

- Таныг "Одмөндөр" сувгийн хөтлөгч гэдгээр зарим хүмүүс мэдэх байх. Энэхүү танин мэдэхүйн сувгийн талаар яриагаа эхлүүлье. 
- "Одмөндөр" суваг өнгөрөгч оны дөрөвдүгээр сард үүсэн байгуулагдсан. Бид өдгөө ам бүл гучуулаа болсон байна.

Энд шинжлэх ухаан, танин мэдэхүйд "дурласан" салбар бүрийн мэргэжилтнүүд ажилладаг. Хамт олноосоо эрдэм номыг нь биш юм аа гэхэд биеэ авч яваа байдал, өөрийгөө илэрхийлэх чадвар болон цагийн менежмент гээд суралцах зүйл их бий.

 Миний хувьд: 

  1. Шинжлэх ухааны гайхамшиг
  2. Химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ?
  3. Археологийн нууцууд
  4. Амьтдын ертөнц
  5. Бидний араншин
  6. Уран зураг
  7. Цусгүй тулаан гэсэн долоон нэвтрүүлгийг хариуцдаг.

Хуваарийн дагуу өдөрт 1-3 нэвтрүүлэг хөтөлдөг юм. Манайд засваргүй, шууд явдаг учраас алдаа гаргах эрх бараг байдаггүй. 

Бид анхандаа шинжлэх ухаан, танин мэдэхүйгээр хэр удаан тогтож чадах бол гэж эмээж байсан ч сонсогчид нэмэгдэхийн хэрээр урам зориг авч,  улам хичээж ажилладаг.

- Та хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?  
- "The Penguin Lessons" (2025) киног санаандгүй байдлаар сүүлд үзсэн. Бодит үйл явдлаас сэдэвлэсэн мөн  "Магелланово" оцон шувуу гол дүр байсан нь сонирхол татсан. Яагаад ч юм яг миний бодсон шиг сэтгэлд уягдсан хөөрхөн кино байсан.

Rotten Tomatoes дээр 76% шүүмжлэгч, 95% үзэгчийн үнэлгээг авч, хамгийн ухаарал хайрласан, “Dead Poets Society” шиг кино гэж зүйрлэсэн сэтгэгдэл ч мөн харагдсан.

Энэхүү кинонд улс төрийн бэрх байдал болон биологийн нэгэн төрөл зүйл устаж үгүй болж буй шалтгааны талаар өгүүлдэг. Мөн ганц ч үг хэлж чадахгүй мөртөө тэр бяцхан оцон шувуу томчуудад, хүүхдүүдэд, хүмүүний хувь заяанд яаж нөлөөлдгийг харж болно. 

- Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн кино бий юу?  
- Амьдралд хааяа шантармаар, бууж өгмөөр санагдах үе байдаг даа. Тэр үедээ хамгийн түрүүнд Японы найруулагч Исао Такахатагийн бүтээл "Grave of the Fireflies" анимэйшн кино санаанд буудаг юм.

Учир нь би энэ киноноос аливаа саад бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хатыг авсан гэж боддог. "Arrietty" ч мөн адилхан. Хоёул ижил мэдрэмж, амьдралын сургамж өгдөг кино. 

Заримдаа кино бидний амиа хичээсэн, өчүүхэн мэт үйлдлүүдийг сануулдаг. Тэгээд өөрийнхөө өмнө асгартал сайн уйлчхаад л дахиад нүдээ нээх боломжийг олгодог гайхалтай урлаг. Тэр нь заримдаа хэцүү, өвдөлттэй байдаг ч  тухайн мөчид урлаг биднийг өөрчилж, илүү "том хүн" болгодог юм шиг санагддаг.

- Та үзэх киногоо хэрхэн сонгодог вэ?      

- Тухайн үеийн сэтгэл зүйн байдалтайгаа тохируулж үзэх киногоо сонгодог юм байна. Элдэв юм бодогдоод байвал "Stranger things" шиг мангастай кино үзчихээр ядаж л миний ардаас ямар нэг юм хөөгөөгүй байна шүү дээ гэж өөрийгөө хүүхэд шиг тайтгаруулдаг.

Түүнчлэн томоохон шагнал авсан кинонуудыг сонирхдог л доо. Гэхдээ IMDB оноо 6-аас дээш байх ч юм уу эсвэл тухайн платформдоо хязгаарлагдах нь жаахан тиймхэн санагддаг. Ер нь л Нэтфликсийн цувралуудыг алгасахгүй үздэг.

- Өөрийгөө киноны гол дүрээр илэрхийлбэл та аль киноны, ямар дүр вэ?    

- Японы алдарт найруулагч Хаяао Миязакигийн бүтээлүүдийн баатрууд хэт төгс биш, жижигхэн хэр нь хүчирхэг байдаг. “Понио” уран зөгнөлт, анимэйшний тухайд Понио нь хүний ертөнцөд очих гэж ихэд тэмүүлж, хаалттай ертөнцөөсөө өөрийн жинхэнэ дүрээ олохыг хүсдэг.

Бидний дотор оршдог цэвэр ариун, хорвоог гайхан мэдэрдэг бяцхан хүүхдийг сануулдаг нь ганцхан надад биш хүн бүрд ойр санагдах байх.

- Таны дуртай кино зохиолч?     
- Миний хувьд Британи гаралтай Америкийн найруулагч Кристофер Нолан гэж хэлнэ. Учир нь тэр эгэл найруулагч бус харин өнгөрсөн зууны аугаа эрдэмтдийн адил сэтгэж,  кино бүтээдэг нь гайхалтай санагддаг.

Түүний бүтээлүүд шинжлэх ухаан, философи, хүний танин мэдэхүйн ойлголтуудын гүн холбогдол шингэсэн байдаг нь үзэгчдийн дунд олон янзын таамаг, ярих сэдэв, шинэ сэдлийн очийг өгдөг байх. Яг л эрдэм шинжилгээний ажлын  сонирхолтой тайлантай танилцаж буй мэт мэдрэмжийг түүний бүтээсэн кинонуудаас авдаг.

- Та ямар жанрын кино ихэвчлэн үздэг вэ?      
- Би уран сайхны, уран зөгнөлт, анимэйшн, баримтат кино болон сэтгэлзүйн драма гээд олон жанрын кино үздэг. Кино надад заримдаа зугаа байдаг бол заримдаа соёл, түүх, шинжлэх ухааны мэдлэг авах, уран сайхны сэтгэлгээгээ тэлэх хэрэгсэл болдог. Заримдаа тэмдэглэн нягтлах, заавал учрыг нь олж хянах явдал ч гардаг. Үүндээ ч би их дуртай.

- Манай уншигчдад ямар кино санал болгох вэ?         
- Би Бээжинд оюутан байхдаа "Бээжин опера" гэгддэг Хятадын хамгийн алдартай тайзны урлагт ихэд дурлаж билээ. Тэгж явахдаа "Farewell My Concubine (1993)" киног үзээд ер бусын гайхалтай мэдрэмжийг авч байснаа хэзээ ч мартдаггүй.

Энэхүү кино нь 1993 онд Каннын кино наадмын “Palme d'Or”-ын тэргүүн шагналыг хүртсэн, дэлхийн шилдэг бүтээлүүдийн нэг. Мөн Хятадын кино урлагийн түүхэнд дэх хамгийн алдартай, уран сайхны өндөр түвшинд хийгдсэн бүтээл ч гэж онцлогддог. 

Дуурийн уламжлалт дүрслэл, нүүр будалт, хөгжмийн аялгуу нь киноны бүтэн уур амьсгалыг бүрдүүлдэг. Энэ киног үзэх болгонд тухайн үеийн дурсамж бүхэлдээ сэргэх шиг л  болдог.

Мөн Английн зохиолч Дэвид Аттенборогийн бүх бүтээлийг санал болгож байна. Дэвид Аттенборо бол насан туршдаа байгаль дэлхийг судалж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмрээ оруулсан онцгой нэгэн.

Тухайлбал түүний "Planet Earth", "Blue Planet", "Our Planet" зэрэг цуврал нь дэлхий дулаарал, ой мод устах, далайн бохирдол зэрэг тулгамдсан асуудлыг өндөр түвшинд харуулдаг.

Ерөнхийдөө түүний бүтээлүүдээс дэлхийн ертөнц, ан амьтдын тухай суурь ойлголтыг цэгцтэй авч чадна. Ингэснээр бид байгаль дэлхийтэйгээ гүн танилцаж,  илүү их хайрлаж, хамгаалж чадна гэдэгт итгэдэг.

- Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан