Энэ долоо хоногт болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
БИД ДАХИАД Л ШАТАХУУНД ДУГААРЛАВ
![]()
Иргэд, ялангуяа жолооч нар урт дараалал үүсгэн шатахуунд дугаарладаг дүр зураг дахиад л бий болов. Орос Украины дайн болон Ойрхи Дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн саруудад газрын тосны бүтээгдэхүүний нөөц, хангамж зарим үед тодорхой хэмжээгээр доголдож байна. Засгийн газраас шатахууны нөөцийн савыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж байна хэмээн албаныхан мэдээлээд буй. Мөн БНХАУ-аас 6000 тонн АИ92, АИ95 автобензин авах тохиролцоонд хүрч, удахгүй нааш ачигдана гэлээ. 07.30-ны байдлаар 15 хоногийн нөөц буюу 31 мянган тонн АИ92, 20 хоногийн нөөц буюу 80 мянган тонн дизель түлш байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-д томилолтоор ажиллахдаа нүүр номд "БНСУ-ын Худалдаа, Аж үйлдвэр, Нөөцийн яамтай сүүлийн нэг жил олон удаа уулзав. Тус яам шатахуун, боловсруулах үйлдвэрүүдээ хариуцдаг газар. Энэ удаад Сөүлээс сайн мэдээтэй харих болж байна" хэмээсэн юм.
"Сайхан амьдаръя гэхээр шатахуунд дугаарлаад завгүй" ФОТО мэдээг ЭНД дарж хүлээн авна уу.
С.ЗОРИГ АГСНЫ ХӨШӨӨГ СУУРИНААС НЬ АВЧ, НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ, ДАРАА НЬ БУЦААН БАЙРЛУУЛЛАА

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг Ардчилсан намын байрны өмнөх бууринаас нь буулгаж, нүүлгэн шилжүүлжээ. Ардчилсан хувьсгалын удирдагчийнхаа хөшөөг АН-ынхан XI хороолол дахь Монголын Ардчилсан холбооны байрны өмнөх талбайд түр байрлуулаад байв. Энэ талаар НЗДТГ-ын газраас өчигдөр буюу бямба гарагт албан ёсны мэдээлэл өгч, хөшөөг буцаан байрлуулах болсон талаар хэлсэн. Улмаар уг өдрийн орой нь түүний хөшөө "эргэн ирсэн" юм.
15-НААС ТЭГШ СОНДГОЙГООР ХЯЗГААРЛАНА
Энэ сарын 15-наас 09.12 хүртэл нийслэлд авто машины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт тогтооно. Энэ нь хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэх хөдөлгөөний эрчимжилт, мөн энэ сарын 17-нд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурлын үеэрх түгжрэлийг саармагжуулах арга аж. Дээрх чуулганд 4000 орчим гадна, дотоодын зочид төлөөлөгчид оролцохоор ирэх юм.
МУГТ Б.ЭНХ-ОРГИЛ ТУЛАЛДЛАА
Тайландын Бангкок хотын Лумпини цэнгэлдэх хүрээлэнд (2026.07.31) “Шандас ММА” дэвжээний тамирчин, МУГТ Б.Энх-Оргил аваргын бүсээ хамгаалахаар Азербайжанаас гаралтай тамирчин Эльбек Алышовтай тулалдаж ялагдал хүлээлээ.
Тэрбээр тулаан болохоос хэд хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа “Энэ удаагийн тулаанд ялсан ч, ялагдсан ч амьдрал үргэлжилсээр л байх болно. Хэрэв би ялбал ирээдүйд аварга цолоо дахин хамгаалах шаардлагатай болно. Харин ялагдвал цолоо эргүүлэн авахын төлөө шаргуу тэмцэх болно” гэсэн юм.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨН НЬ ХУУЛЬ БУС БАЙВ УУ?
![]()
Засгийн газрын /2026.07.29/ хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Уг шийдвэртэй холбогдуулан Засаг дарга Е.Зангар байр сууриа илэрхийлсэн.
Мөн Ардчилсан намын "4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн бага хуралд АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр мэдээлэлдээ, Ерөнхий сайдын захирамжаар АН-ын ялсан цөөн Засаг дарга нарын нэг Баян-Өлгий аймгийн Засаг даргыг өчигдөр огцрууллаа. Бид Ерөнхий сайдын хууль бус шийдвэрийг цуцлуулахаар шүүхэд хандах болно. Монголын шүүх эрх баригч намын хуулийн хэлтэс болчхоогүй байх гэж бодож байна хэмээсэн юм.
ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШАЛГАЖ БАЙНА
![]()
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ сарын эхээр эх орондоо ирсэн. Иймд АТГ түүний хэргийг сэргээн шалгаж байна. Тэрээр оргон зайлсан тул хэргийг түдгэлзүүлсэн буюу идэвхгүй болгосон юм.
Эх орондоо ирсэн тул Нийслэлийн прокурорын газраас тогтоол гаргаж, хэргийг сэргээжээ. АТГ түүнээс яллагдагчаар мэдүүлэг авахаар дуудахад, "Хөдөө байна, очих боломжгүй" гэжээ. Хэрэв тэрээр мөрдөгч дуудсан цагт ирээгүй бол прокуророос дуудна. Дахин дуудахад ирэхгүй бол дараагийн арга хэмжээг авдаг.
COP17 ЧУУЛГАНЫ БЭЛТГЭЛ АЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
![]()
Манай улсад цөлжилттэй тэмцэх тухайн НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17 зохион байгуулагдах гэж буй. Бэлтгэл ажил болон хуралтай холбогдох мэдээллийг товчхон:
- COP17 хуралд улсын төсвөөс 267 тэрбум төгрөг зарцуулна
- Гаднын 4500 гаруй зочин, төлөөлөгч ирнэ
- “COP17”-ын зочдод 160 гаруй автобус, 200 автомашинаар үйлчилнэ
- Монгол үндэсний соёл, урлагийн арга хэмжээний бэлтгэлийг хангаж байна
П.ЦЭЛМЭГ ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЛОО

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр “Thunder Jiu Jitsu Academy”-ийн тамирчин Пүрэвхүүгийн Цэлмэг Жюү Жицүгийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний U14 насны (-40 кг) жинд гайхалтай барилдаж, Алтан медаль хүртлээ.
Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөж, Арабын Нэгдсэн Эмират, Филиппин, Украины шилдэг тамирчдыг ялж, аваргын алтан медалийн эзэн болсон бахдам амжилтыг үзүүллээ.
Б.АРИУНЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
![]()
Чөлөөт бөхийн U17 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжины нийслэл Баку хотноо боллоо. Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн шигшээ баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 65 килограммд өрсөлдсөн Б.Ариунзул Казахстаны Абдималик Айшаг 4:0-ээр ялж Дэлхийн аварга хэмээх эрхэм цолны эзэн боллоо.