"Манай гэр бүл АНУ-ын Калифорни мужийн Оакланд хотод 12 жил амьдарсан. Дутагдах гачигдах юмгүй энгийн л амьдрал. Нөхөр бид хоёр Laney College-д сурахынхаа хажуугаар Uber-ийн жолоочоор ажилладаг байлаа.
Ээлжилж хүүхдүүдээ хараад л, зөрж ажлаа хийгээд л. Энэ тал дээр бол хэцүү зүйл байхгүй. Ийм байдлаар амьдрал маань үргэлжилсээр нэг мэдэхэд өдөр хоног урссан байдаг юм билээ.
Харин хамгийн хэцүү зүйлс бодол сэтгэлд л хүлэгдэж зовоож байдаг юм шиг ээ. Өглөө ажилдаа явахдаа "Мандах наран нутаг" дууг байнга сонсоно. Эх орон, элгэн саднаа санана. Дуугаа дагаж дуулна. Тал нутгаа дүрсэлж төсөөлөөд л. Нулимс бөмбөрөөд л. Дуунд маань адуу янцгаадаг хэсэг бий. Дагаад янцгаана шүү дээ.
Эх орондоо л оччих юм бол бүтэн амьсгалах юм шиг. Хүүхдүүд минь монгол хэлээрээ ярьж, нөхөр минь сурсан мэдсэнээ хэрэгжүүлж эх орондоо хэрэгтэй зүйлсийг хийж бүтээгээд л. Ингэж төсөөлөх тутам улам их санааширч, эндэхийн амьдрал улам л давчидмаар болж эхэлсэн. Эх орон руугаа буцах боломжтой нэг өдрийг ч алдмааргүй санагддаг болсон.
Энэ үед хэдийнэ гурван хүүхэдтэй, дөрөв дэх маань гэдсэнд байсан. Хүүхдүүд маань монголоор маруухан ярина. Тухайн үед таван настайдаа Америкт ирээд 16 жил болсон охинтой ярилцсан юм. Монгол хэл мэдэхгүй. Хэлээ мэдэхгүй болохоор бараг л америк хүн болчихсон гэсэн үг шүү дээ.
Хэрэв бид Монгол руу буцахгүй хүүхдүүд маань монгол соёл, монгол хүмүүсийн алийг нь ч мэдэхгүй өсвөл харамсалтай санагдсан.
Тэгээд 2022 оны долоодугаар сард бид монгол руу буцсан. Хамгийн гоё нь бид нөхрийнхөө төрж өссөн өмнийн цэнхэр говьд, өөрсдийн гараар бүтээж босгосон өргөө гэртээ сайхан амьдарч байна.
Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л сайхан амьдарч буй Т.Золбоогийн гэр бүлтэй ярилцлаа. Гэргийг Т.Оюун-Эрдэнэ. Дөрвөн хүүхдийн хамтаар Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдардаг. Эгэл боловч байгаа газартаа үлгэр дуурайл болсон залуу нэгэн гэр бүлийг "Хүмүүс" буландаа онцолж буй юм.
Тэднийх энгийн монгол гэрээс ялгаатай. Цомцог гэрийнхээ нар руу харсан хэсгийг нь цонхтой болгоод, нүхэн жорлонг халж, ариун цэврийн байгууламжаа хотын орон сууцных шиг болгочихсон, мөн гал түлж утаа гаргахыг ч халаад паараар дулаалгаа шийдчихсэн. Тэгээд тэд цомцог гэр биш, "хайбрид" гэр гэж нэрлэжээ. Энэ нь өдөр нарны элчинд халаад, үдэш нь паараар халдаг буюу дулаалгын асуудлыг хосолсон байдлаар шийдсэнтэй холбоотой.
Мөн, саяхан тэд facebook платформ дахь "Эмх цэгцтэй амьдрахуй" гэх группт "хабрид" гэрийнхээ талаар мэдээлэл нийтэлж, олны шохоорхлыг татаад буй. Хаана байдаг вэ, дулаалгаа яаж шийдсэн бэ, ямар газраар хийлгэсэн бэ, хөшгөө яаж тогтоосон бэ? гэх асуултууд хөвөрч байв. Мөн мини хэлбэрийн музей шиг байна, гадаад, дотоодын жуулчид буулгах амралтын газрууд ийм болоосой. Монгол гэрийг орчин үетэй төгс хослуулжээ хэмээн бичжээ.

Тэдний нийтлэлээс сонирхуулахад, "Байрны үнэ өссөнтэй холбогдуулаад санаа аваасай гээд энэ постыг орууллаа. Манай энэ гэр 62м2 (нийт 112м2) угаалгын өрөө ариун цэврийн өрөө, хувцасны өрөө гэсэн 5-6 хана бүхий хоёр гэр юм (хүүхдийн, унтлагын гэр залгаж байгаа). Нийт 16 паараар халдаг 9 паар нь том гэрт тавиад дулаан алдалт ихтэй мөн тогны мөнгө өвөлдөө 1,200,000 гарч байсныг “hybrid гэр” болгож дулаан алдалтыг бууруулах арга олсноор шинэчилсэн орчин үеийн гэрийн шийдэл хийлээ.
Үүний үр дүнд нэмэлт материал нь тогны хэрэглээг огцом бууруулсан гайхалтай үр дүн гарсан. Манайх гэр шиг хэмжээтэй (112м2) байрны үнэ ойролцоогоор 500 саяас 1 тэрбум төгрөг хүртэлх үнэтэй болсон байна. Монгол гэрээ үүнээс илүү хямд (тултал нь гоё хийхэд 100 сая гаруй болно) бариад өр ширгүй сайхан амьдарч болж байна. Сайхан монгол гэрээ моодонд оруулья" хэмээсэн юм.
Эхэнд дурдсанчлан тэд 2022 онд монголд ирж, хэсэг хугацаанд Улаанбаатар хотод амьдарчээ. Т.Оюун-Эрдэнэ, "Эх орондоо ирсэн нь сайхан боловч нийслэлд амьдрах нь төвөгтэй байсан. Би өндөр барилгаас айдаг. Гэтэл хотод зайгүй өрсөн даалуу шиг хэтэрхий их өндөр барилгатай.
Хоорондын зай нь их ойрхон. Газар хөдөлбөл их эрсдэлтэй санагддаг. Мөн хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэх, ажилдаа явахад өдөр бүр уртаас урт түгжрэлийг туулах болдог. Хэт их нягтаршилтай болохоор дуу чимээ ихтэй. Тиймээс амьдрах газраа дахиад бодож үзэх шаардлагатай болсон.
Ингээд л бид хөдөө очиж амьдрах мөрөөдлөө биелүүлэхээр эрс шийдсэн. Хөдөөд дээрх бүх асуудал байхгүйн зэрэгцээ хүүхдийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Аймгийн төвийн төвлөрсөн хэсэгтээ их утаатай байсан тул бид хотын зах зайдуу хэсэгт амьдрахаар болсон.

Нөхөр маань архитектор мэргэжилтэй. Бид өөрсдийн гараар, хүссэн санаа болгоноо шигтгэсэн байшин
барих мөрөөдөлтэй. Эхний ээлжид байшин барих нь өндөр өртөгтэй байсан тул түр азнах шаардлагатай болов.
Байшингийн мөнгөө хуримтлуулах хүртлээ цомцог гэр барихаар болсон доо. 2024 оны ханш нээсэн өдрийн маргааш гэрийн суурь, шавийг тавьсан.
Цомцог гэр барьдаг хүмүүсээр бариулсан. Цомцог гэрийг маш сайн дулаалахгүй бол дааруулдаг гэдгийг өнгөрсөн өвөл биеэрээ мэдэрсэн дээ.
Яаж дулаан алдалтаа багасгах уу, халаалтын зардлаа хэрхэн багасгах вэ гэдгээс өнөөдрийн "hybrid" гэрийн маань санаа гарсан гэж болно. Өдөр нь нарны элчийг маш сайн хүлээж авдаг.
Нөхөр маань ШУТИС-ийн оюутан байхаасаа л монгол гэрийг хэрхэн сайжруулах боломжтой вэ гээд өчнөөн олноор нь загварчилж зурдаг байсан. Эдгээр санаагаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой болсон доо.

Бид гэрээ өргөтгөж хүүхдийн болон унтлагын өрөөгөө нэмэх ажилдаа орсон. Ингэхдээ паараар биш байгалийн дулааныг шингээгээд дулаанаа хадгалдаг технологийг турших шийдэл хэрэгжүүлнэ.
Мөн гэр доторх хүмүүсийн биеийн дулааныг хүртэл хадгалдаг гэсэн үг. Энэ амжилттай хэрэгжих юм бол монгол гэрт амьдардаг олон айл өрхөд хэрэгтэй санаа болох байх.
Ер нь монгол гэрт амьдрах их гоё. Улаанбаатарт орон сууцанд амьдардаг байхад хүүхдүүд өрөө, өрөөндөө ороод бүгчихдэг байсан. Хоол болохоор хүүхдүүдээ дуудаад ирэхгүй. Утсаа үзээд сууцгаачихна. Хэн нь, хаана, юу хийгээд байгаа нь заавал өрөөнд нь орж байж л мэдэх боломжтой.
Харин монгол гэрийн дугуй хэлбэр нь бүх зүйлээ шууд харах боломжийг бүрдүүлж өгдөг. Цаанаа л нэг халуун дулаан уур амьсгал бүрдээд сайхан. Хоолоо хийж байхдаа ч хүүхдийнхээ ямар хичээл хийж, юу тоглож байгааг харчихдаг.

Мөн гэрийнхээ эд хогшлыг хүртэл өөрсдөө сэтгэж хийсэн болохоор халуун дулаан уур амьсгалд эергээр нөлөөлдөг байх. Үзэмж болон дулаан уур амьсгалыг дурдаад байвал дуусахгүй дээ.
Жишээ нь, амарч зугаалаад шөнө майханд хонох нэг тийм гоё байдаг даа. Бид одоо өдөр бүр энэ гоё мэдрэмжийг авч амьдардаг. Бүх зүйл цэлийгээд л, одод орой дээр гялалзаад л.
Нөхөр маань их сайхан зурдаг. Гэртээ байгаа уран зургуудыг нөхөр маань л бүтээсэн. Бас сувинерээ хүртэл өөрөө л хийчихдэг.

Ер нь хийе, бүтээе гэсэн хүсэл байвал хүн хаана ч байсан тааваараа сайхан амьдрах боломжтой гэдгийг мэдэрч, жаргаж амьдарч байна.
Хүмүүс орон нутагт ажлын байр байхгүй л гээд байдаг. Гэхдээ хайж эрэлхийлж яваа хүнд бүх зүйл л боломжтой болдог байх Нөхөр маань аймаг орон нутагтаа хувиараа зураг төсөл боловсруулаад ажилладаг. Миний хувьд иогийн багшаар ажилладаг.
Эдгээр ажлынхаа хажуугаар эсгий хаалга, авдар урлах, гэрэл зургийг уран зураг болгож буулгаад худалдаалах зэрэг ажлуудыг хийж буй. Миний хань их хөдөлмөрч, бүтээлч, уран хүн. Түүнийгээ хүнд ч хэлдэггүй даруухан ажиллаж байдаг.
Хамгийн сүүлд хийж буй ажлаасаа дуулгахад, энэ сарын сүүлээр Өмнөговьд бясалгал, иогатай хавсарсан говь нутгийн аяллаа зарлах гэж байгаа. Энэ жилийн сүүлийн аяллын хөтөлбөр маань.
Мөн гаднын бясалгагч, иога хийдэг хүмүүсийг татан оролцуулах "Yoga and meditation" фестивалыг Хонгорын элсэн дээр зохион байгуулах гэсэн том ажилтай сууж байна даа.
Энэ ажил дээр хамтарч ажиллах хүсэлтээ Энэтхэгээс Монгол Улсад суугаа Элчин сайдтай холбогдож мэдэгдсэн. Нааштай хариу аваад баяртай байгаа мэдээгээ та нартаа ч гэсэн дуулгая" хэмээн тэрээр жаргалтай амьдралынхаа талаар чин сэтгэлээ нээж ярилцлаа.