АНУ-ын Сенатад хэлэлцэгдэж буй өргөн хүрээтэй төсвийн хуулийн төсөл батлагдвал 12 сая орчим иргэн эрүүл мэндийн даатгалгүй болох тооцоолол байна.
Мөн улсын өрийг 3.3 их наяд ам.доллароор нэмэгдүүлж болзошгүй гэж Конгрессын төсвийн албанаас анхааруулжээ.
Уг хуулийн төсөл батлагдвал эрүүл мэндийн салбарын санхүүжилтээс 1 их наяд ам.долларыг танана. Хуулийн төсөлд багтсан Medicaid хөтөлбөрийн санхүүжилтийг танах заалт нь улс төрийн маргааны гол сэдэв болоод байна.
Энэ хөтөлбөр нь олон сая ахмад, хөгжлийн бэрхшээлтэй болон орлого багатай иргэдийн дэмжлэг үзүүлдэг аж.
Энэ хуулийн төслийн талаар Сенатын парламентын шүүгч сөрөг дүгнэлт өгсний дараа гишүүд энэ төслийг батлах эсэх дээр санал зөрөлдөж эхэлсэн.
Улмаар хуулийн төслийг шинэчлэх шаардлагатай ч хэмээн үзэх гишүүд олон байсан юм. Гэсэн ч бямба гарагт урьдчилсан санал хураалтаар хуулийн төсөл урагшилсан.
Умард Каролина мужийн сенатч Том Тиллис уг хуулийн төслийн эсрэг санал өгч, дахин сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ зарласан юм.
Трампын Бүгд найрамдах намынхан энэ төслийг тусгаар тогтнолын баярын өдөр /2025.07.04/ гэхэд Трампаар гарын үсэг зуруулахаар зорьж буй. Энэ хуулийн төслийг Трамп ихэд магтаж буй.
Энэ хуулийн төсөл Сенатаар батлагдвал Төлөөлөгчдийн танхимд дахин хэлэлцэж, ерөнхийлөгчөөр гарын үсэг зуруулах юм. Цагаан ордноос уг төсөл батлагдахгүй бол “хамгийн том урвалт болно” хэмээн мэдэгдсэн.
Ардчилсан намын сенатч нэгэн ярилцлагадаа “Энэ бол баячуудын татварыг бууруулж эрүүл мэндийн санхүүжилтээр нөхөөс хийж буй үйлдэл. Энгийнээр хэлбэл шударга бус байдал” гэжээ.
Эх сурвалж: ВВС