Азийн хөлбөмбөгийн холбооны "AFC CUP-2016" Цомын тэмцээний урьдчилсан шатны тэмцээн энэ сарын 21-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн өнгөрсөн жилийн Үндэсний дээд оигийн аварга баг "Эрчим" клуб оролцоно.
Урьдчилсан шатны тэмцээнд тэдэнтэй өрсөлдөхөөр Камбож, Непалийн лигийн аваргууд болох Nagaworld FC, Three Star Club багууд Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна. Дараагийн шатанд шалгарах эрхийн төлөө тус гурван баг хоорондоо тоглох юм.

Камбож болон Непалийн багийн дасгалжуулагч нар "Бидни зорилго бол дараагийн шатанд шалгарах. Гэхдээ бидний хувьд аль аль өрсөлдөгчөө ямар түвшинд байгааг мэдэхгүй байгаа. Багууд хамгийн сүүлд гэхэд дөрвөн жилийн өмнө учраа таарч байсан" гэдгийг хэлж байлаа.
Тоглолт маргааш 15:00 цагт эхлэх бөгөөд Непалын аварга Three Star Club-тай Эрчим клуб эхний тоглолтоо хийнэ. Мөн ирэх мягмар гарагт буюу 23-нд Непал, Камбожийн багууд хоорондоо тоглох хуваарьтай байна.
Харин 25-нд Эрчим сүүлийн тоглолтоо Камбожийн Nagaworld FC-гийн эсрэг хийнэ.
Сануулахад Азийн цомын тэмцээнд манай улсаас Эрчим, Хоромхон багууд сүүлийн дөрвөн жил даралан оролцож байгаа юм. 2014 онд Шри-Ланкад болсон тэмцээнд Эрчим клуб финалын шатанд шалгарч байсан.