Жүжигчин Жэки Чаны тоглосон инээдмийн адал явдалт "Skiptrace" хэмээх шинэ кино энэ сарын 22-нд буюу маргааш БНХАУ-д нээлтээ хийнэ.
Сонирхолтой нь тус кинонд Өвөр Монголд очдог хэсэг гардаг. Монгол бөх, монгол дээл, монгол архи, монгол бүжиг, монгол наадам гээд Монголчуудын амьдралыг харуулжээ.
Адал явдалт инээдмийн энэхүү кино гол баатар мөрдөгч Бенни Блек (Жэки Чан) мафийн босс Виктор Вонгийн гараас зээ охиноо аврахаар явж байгаагаар эхэлнэ. Мөрийтэй тоглоомд хамаг хөрөнгөө алдаж, өр ширэнд баригдсан дампуу залуу Коннор Уотс (Жонни Ноксвилл) түүнтэй хамт явах бөгөөд мафийн босс алс холын Монголд нуугдсан нь тэдэнд ихээхэн хүндрэл учруулна.
Гэмт хэрэгтний гараас зээ охиноо аврахын тулд Блэк Монголын мөнх цаст уул нуруу, говь цөлөөр урт удаан, аюултай замыг туулахад хүрч, адал явдал өрнөх юм байна.