Голуудын усны түвшин нэмэгдэж үерийн аюултай түвшинд хүрчээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын Ус судлалын секторын гаргасан мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бүгсий зэрэг голын усны түвшин 100- 185 см нэмэгдэж, Үүр гол үерийн аюултай түвшинг 20 см-ээр даван хүчтэй үерлэсэн байна. Одоогоор Орхон, Шаргалжуут, Таац, Байдраг, Түй, Завхан, Буянт голын ус үерийн түвшинг давжээ.
Бусад голынх олон жилийн дунджаас нэмэгдсэн байна. Ховд гол үерийн аюултай түвшинд хүрчээ. Тус голын ус аюултай түвшинд хүрсний дээр аадар бороо орж, хоромхон зуур Өлгий сумынхныг үерт автуулсан байна. Баян-Өлгий аймгийн ихэнх сум Ховд голын ай сав дагуу байрладаг учраас үерт өртөх эрсдэл өндөр байдаг аж. Мөн Өлгий сумын хэмжээнд ус зайлуулах суваг байдаггүй нь үерт өртөхөд нэрмээс болжээ.
Аврагчид өнгөрсөн өдрүүдэд 110 гаруй иргэний амийг аварчээ
Баярын өдрүүдэд үерийн гамшгийн улмаас Баян- Өлгийнхөн цурам хийлгүй ажилласан байна. Долдугаар сарын 10-нд 20 минут хэртэй орсон аадар борооны улмаас Өлгий сумын 160 өрх усанд автаж, 105 байшин нуржээ. Түүнчлэн 70 байшин нурах аюултай болсон гэсэн дүгнэлт гаргасан байна.
Аймгийн Онцгой комисс үерт өртсөн айлуудад шинээр газар олгох, орон байртай болгох, иргэдийг түр хоргодох байраар хангах, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар түр хоргодох байранд 29 өрхийн 107 хүнийг байрлуулан 45 айлыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, үерт нэрвэгдсэн 104 өрхөд шинээр газар олгожээ.
Газар олголтын асуудлыг зөв төлөвлөөгүй, үерийн аюултай бүсэд газар олгосон, өөрсдийн дураар аюултай бүсэд суурьшсан нь аюулыг нэмэгдүүлэх нөхцөл боллоо гэж Аймгийн Онцгой байдлын газрынхан үзэж байна. Мөн зарим иргэн стандарт бус, шар шавар, усанд тэсвэргүй блокоор байшин барьсан нь бороонд норж, нурахад хүргэжээ.
Тус аймгийн удирдлагууд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн юм. Энэхүү хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссоос үерт өртсөн айл өрх, иргэдэд 70 гэр, 14000 цэвэр ус, 14000 нөөшилсөн хүнс, 3.5 тонн гурил, 3.5 тонн будаа, 700 кг цай, 700 кг давс, 1400 кг элсэн чихэр, ариутгал халдваргүйтгэлийн бодис хлорын шохой 200 кг, хлорамин 90 кг нийт 126.2 тонн ачаа бүхий тусламжийн бараа илгээлээ. Мөн үерт өртсөн бүсийг халдваргүйжүүлэхээр ажиллаж байна.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Хүмүүнлэгийн тусламжийг хүртээмжтэй хүргэхэд Онцгой байдал, цагдаагийн байгууллага, сум орон нутгийн удирдлагуудын төлөөллүүд хамтран хяналт тавьж ажиллах нь чухал. Хүмүүнлэгийн тусламж нь эзнээ олсон, давхардахгүй, хохирол амсаагүй иргэдэд очихгүй байх ёстой” гэж видео хурлын үеэр орон нутгийн удирдлагад хандан анхаарууллаа.
160 өрх усанд автаж, 105 байшин нуржээ. Түүнчлэн 70 байшин нурах аюултай гэсэн дүгнэлт гарчээ
Түүнчлэн баяр наадмын өдрүүдэд хөдөө амрахаар явсан иргэд усанд живэх тохиолдол цөөнгүй гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Хүрэмийн үзүүрийн гарам гэдэг газар “Land-200” маркын автомашин усанд живлээ гэсэн дуудлага иржээ. Үүний дагуу Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийнхан ажиллаж, машинд сууж явсан долоон иргэнийг аварч аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Мөн Түүнчлэн усанд осолдсон иргэнийг түргэний эмч нар аварсан байна.
Өнгөрсөн өдрүүдэд Онцгой байдлын албан хаагчид ус, шаварт автомашинтайгаа сууж, саатсан гэсэн дуудлагаар 17 автомашиныг уснаас татан гаргаж, 110 гаруй иргэний амийг аварчээ. 2016 он гарсаар усанд осолдсон тухай дуудлага 53 удаа бүртгэгдэж, 17 хүүхэд, 32 том хүн амь насаа алдаад байна. Сүүлийн үед бага насны хүүхэд усанд осолдох тохиолдол гарч байгаа аж. Иймд Онцгой байдлын ерөнхий газраас эцэг, эхчүүд, амралт зугаалгаар явж буй иргэдэд хандан сэрэмжлүүлж байна.
Б.Ганаа