УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын зарим гишүүнийг томилуулах, чөлөөлүүлэх тухай тогтоолын төсөл өргөн барилаа.
Үүгээр Цэрэнхүүгийн Лхагвасүрэнг Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулах, Ганхуягийн Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлүүлэх асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлж буй юм.
Ц.Лхагвасүрэн нь 1978-1979 онд Улсын Клиникийн төв эмнэлгийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт их эмч, 1979-1989 онд АУДС-ийн Эмгэг физиологийн тэнхимд багш, аспирант, 1989-2013 онд АУИС-ийн захирал, хичээлийн эрхлэгч, даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2013 оноос өнөөг хүртэл мөн сургуульд зөвлөх профессороор ажиллаж буй аж.